Өнгөрч буй долоо хоногт "News" агентлаг бидний амьдралд байнга тулгарч буй ч төдийлөн хөнддөггүй асуудал, түүнээс гарах гарц шийдлийг эрэлхийлсэн сэдвээр сурвалжлага бэлтгэн хүргэхийг зорьсон юм. Ирээдүйд ч гарц, шийдэл хүлээн буй сэдвээр бэлтгэсэн онцлох сурвалжлагуудаа эргэн хүргэж байна.
ЦЭРЭГТ ЯВЖ ИРЭЭД, ТӨМӨР ЗАМД АЖИЛД ОРНО ДОО
Цэргийн жинхэнэ албаны 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнгөрсөн долоо хоногт орон нутагт эхэллээ. Монгол Улсын 18-26 настай эрчүүд Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, цэргийн алба хаадаг. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд цэрэг, зэвсэгт хүчинтэй холбоотой таагүй мэдээ ихээр дуулдах болсон учир залуусын итгэл үнэмшил, хүсэл зориг илтэд мохсон гэх. Тиймээс нөхцөл байдал бодитоор ямар байгааг сурвалжлахаар Дорноговь аймгийг зорилоо.
Сургуулийн үүдэнд томоо гэгчийн “Замын-Үүд сумын цэрэг татлагын товчоо” гэх бичигтэй зарын самбар өлгөж, цэрэг эрс, эх орны тухай дуунууд чанга яригчаар эгшиглэнэ. Бямба гаригийг далимдуулан цэргийн үзлэгтээ орохоор хотоос ирсэн оюутан залуус дийлэнх нь байх аж. Тэднийг харьяа баг багаар нь ялган эгнээнд оруулан зогсооно. Ахлах сургуулиа төгсч, нутгаасаа холдсон удаан уулзаагүй оюутнууд элдвийг л хуучилна.
ГЭРЭЛТ ОРЧЛОНГ ТАНИУЛАГЧ
Хотын гудамжаар шаргалхан навчис нааш цааш "сэлгүүцнэ". Навчист гудамжаар хүмүүс сүлжилдсээр. Их хотын ийм нэг завгүй өдрүүд үргэлжилж, хуанлийн хуудас нэг, хоёроороо урагдсаар Дэлхийн багш нарын өдөр ирлээ.
-Багшаа дэвтэр дээрээ он, сараа биччих үү?
Сурагчид чанга дуугаар багшаасаа асуулаа. Тэдний зарим нь бичгийн машин дээр, зарим нь дэвтэр дээр брайль үсгээр бичих юм. Багш “Орхон голын бэлчир” гэх эхийг кирилл болон брайль үсгээр унших даалгавар сурагчдадаа өгөв.
Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяагджээ гэдэг. Энэ үгийн жинхэнэ утгыг тэндээс л олж харлаа. Тийм ээ, хэдийгээр гэрэлт орчлонг нүдээрээ харахгүй ч зүрх, сэтгэлдээ харж, зурж яваа шавь нартаа нарт ертөнцийг таниулж яваа Ц.Болормаа багшаар бахармаар, бас түүнд баярламаар.
ҮР ЗУЛБУУЛАХ БАТАЛГААГҮЙ ЭМНЭЭС БОЛЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА
Эмэгтэйчүүдийн эмнэлэг 10:30 цаг.
-20 орчим насны эмэгтэй эмэгтэйчүүдийн эмчийн өрөөнөөс гарах боловч тэр гунигтай харцтай байв. Учир нь их сургуулиа төгсөөд ажилд ороод удалгүй бие давхар болжээ. Нөхөргүй, ажилд ороод удаагүй, “хүсээгүй жирэмслэлт” учраас тэрбээр үр хөндүүлэх сонголт хийсэн гэнэ.
-30 настай эмэгтэй мөн үр хөндөлт хийлгэхээр тус эмнэлэгт иржээ. Хоёр хүүхэд төрүүлээд 10 жил гэртээ суусан, удахгүй ажилд орохоор төлөвлөсөн ч жирэмсэн болсон тул эмнэлэг бараадахад хүрсэн байна.
СУРВАЛЖЛАГА: ХОТЫН ТӨВӨӨР ДУГУЙН ЗОГСООЛЫГ НЭМЬЕ
Хөл хөдөлгөөн хамгийн их байдаг их сургуулийн гудамжаар алхахад явган хүний гарц болон томоохон өргөн чөлөөгөөр хүн, машин, дугуй гээд бүгд хамт яваа мэт санагдана. Явган хүний замыг таллаж ногооноор будсан байх бөгөөд дугуйн зам тусдаа биш болохоор аргагүй холилдон алхана.
Эндээс цааш албан газруудын зогсоол, шатны хашлага зэрэгт түгжсэн унадаг дугуй элбэг тааралдана. Нэг үеэ бодвол харьцангуй олон хүн дугуй хэрэглэж тэр хэрээрээ асуудал ямар түвшинд байгааг нийгэмд харуулдаг боллоо. Мөнөөх явган хүний замыг таллаж ногооноор будах бус тусдаа замтай болбол хэчнээн тэрбумын өртгөөр шийдэх гээд байгаа түгжрэлийн асуудал шийдэгдчих ч юм шиг.
Холбоотой мэдээ