Хэний нутгийн төсөв хамгийн өндөр, бага вэ? | News.MN

Хэний нутгийн төсөв хамгийн өндөр, бага вэ?

Хэний нутгийн төсөв хамгийн өндөр, бага вэ?

Хэний нутгийн төсөв хамгийн өндөр, бага вэ?

Мэонгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр “Төсвийн хууль бол Монгол хүн бүрийн амьдралд нөлөөлдөг учраас олон нийтийн хяналт, оролцоо хамгийн чухал. Төсвийн байнгын хорооноос санаачилж, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн төсөв дэх оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна" гэсэн юм. Ирэх оны төсвийн төслөөр татвар нэмэгдэхээр байгаагаас гадна Хүүхдийн мөнгийг тодорхой хувьд нь олгохоор тусгаад буй юм. Тэгвэл аймгуудын төсвийн хуваарилалт иргэдийн анхаарлыг татаж байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийн төсвийг батлахдаа хүн ам, эдийн засгийн нөөц бололцоо, орон нутгийн онцлог зэргээс илүүтэй албан тушаал, эрх мэдлийн давуу байдлыг илтэд тусгаж ирсэн. У.Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд байх үед хамгийн өндөр төсвийг Хэнтий аймагт хуваарилдаг байсан. Өнөөгийн Ерөнхнй сайд ч Хэнтий аймгийнх бөгөөд төрсөн тосгондоо төсвийн хөрөнгө оруулалтыг хамгийн их тавиулдаг гэдгээрээ олны шүүмжлэлийг дагуулж ирсэн.

Тэгвэл энэ удаад ч энэхүү жишгээр орон нутгийн төсвийг тавьжээ. Аймгуудын төсвийг харахад Хөвсгөл хамгийн өндөр төсөвтэй байгаа бол Хэнтий аймаг удаалж байна. Харин хамгийн бага төсөвтэй нь Говьсүмбэр аймаг байна.

Хөрөнгө оруулалтын төслийн байршлаар Хэнтий аймаг тэргүүлжээ. Өмнө нь "Андлалын хөшөө"-нөөс эхлээд хийсэн бүтээн байгуулалтын ажил нь нийтэд гологдож, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэрэгт шалгах шаардлага тавихад барьсан компани нь төрийг хохиролгүй болгосон ч ард нь Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд байсан гэх шүүмжлэлийг дагуулсан билээ. Энэ удаад ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын нутгийн төсөв хамгийн өндөрт тооцогдож байна.

2023 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор
дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно.
Аймаг Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ /сая төгрөгөөр/
1 Архангай 17,674.0
2 Баян-Өлгий 10,286.8
3 Баянхонгор 20,210.7
4 Булган 8,906.9
5 Говь-Алтай 15,850.5
6 Дундговь 14,255.7
7 Завхан 17,865.9
8 Өвөрхангай 19,479.8
9 Сүхбаатар 8,564.3
10 Төв 10,402.0
11 Увс 17,028.0
12 Ховд 11,145.3
13 Хөвсгөл 22,055.0
14 Хэнтий 21,576.6
15 Говьсүмбэр 2,299.4
Нийт дүн 217,600.9

2023 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн
сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын
шилжүүлэг доор дурдсан хэмжээтэй байна.
Шилжүүлгийн хэмжээ /сая төгрөгөөр/
1 Архангай 8,492.9
2 Баян-Өлгий 7,945.5
3 Баянхонгор 12,487.3
4 Булган 7,450.8
5 Говь-Алтай 12,074.5
6 Дорноговь 22,503.8
7 Дорнод 17,735.3
8 Дундговь 9,732.1
9 Завхан 11,721.1
10 Өвөрхангай 9,712.2
11 Өмнөговь 23,056.0
12 Сүхбаатар 13,677.7
13 Сэлэнгэ 16,444.9
14 Төв 16,038.0
15 Увс 9,005.6
16 Ховд 15,250.0
17 Хөвсгөл 11,430.4
18 Хэнтий 10,017.2
19 Дархан-Уул 10,652.5
20 Улаанбаатар 32,140.3
21 Орхон 13,412.9
22 Говьсүмбэр 4,587.7
Нийт дүн 295,568.5

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-09 139.5.216.226

Сүүлийн үед хар хүчний зарим төлөөлөл хар машины луйврын тухай үлгэр ярьж эхэлсэн. Тооллогын комисст орсон АН-ын гишүүд, АН-ын ажиглагчид гараар бүгдийг хамт тоолдог. Энэ гар тооллого хар машины дүнтэй бүрэн таардаг учир луйвар гарах боломжгүй. Гэтэл хар машины луйврын тухай ярих нь хар машингүйгээл тоолуулж сонгууль будлиулах санаархал мөн

Avatar

Зочин 2022-10-09 202.70.46.20

п***а вэ п***а чинь

Avatar

Зочин 2022-10-09 139.5.216.237

Энэ төсвийн хуваарилалт чинь хүнийг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн байна.

Avatar

Зочин 2022-10-09 139.5.216.237

Үндэсний цөөнх Баян-Өлгийд их төсөв хуваарилах юмаа…

Avatar

Зочин 2022-10-09 66.181.177.229

Сонгосон сонголтын үр дүнгээ гонгинохгүй эдлэцгээе.

Avatar

Зочин 2022-10-09 139.5.216.237

Ард түмний сонголтыг хар машинаар луйвардсан.

Avatar

Зочин 2022-10-09 202.126.88.126

Төсвийн алдагдал инфляцийг эрчимжүүлдэг. Төр орлогоосоо илүү их хэмжээний зарлага гаргах нь зах зээлд нэмэлт их хэмжээний эрэлт үүсгэж, гадаад валют, бараа үйлчилгээний үнийн өсөлтийг бий болгодог гэж эдийн засагчид бичиж байна. Төр бол хувь хүн, аж ахуйн нэгжтэй зах зээлийн хамгийн том өрсөлдөгч болж бараа, үйлчилгээ, гадаад валютын хамгийн том хэрэглэгч болдог. Зах зээлийн эрэлтэд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл энэ том хэрэглэгч бусад өрсөлдөгчийн зах зээлийг булаадаг.

Avatar

Зочин 2022-10-09 139.5.216.226

Их хааны нутаг Хэнтийд ойрын хэдэн арван жилд бусдаас наад зах нь 2 дахин их төсөв хуваарьлаж байх хэрэгтэй. Хэнтий аялал жуулчлалын гол бүс нутаг болох ёстой. Цаашдаа бүрэн бие дааж, улсын томоохон хөрөнгө оруулагч болно.

Avatar

зочин 2022-10-09 59.153.113.121

Тэмүүжин аймгийн Чингис хотын Өгөөдэй сумын Хувилай бригадад хэдэн төгрөг төсөвлөсөн вэ ?

Avatar

Монгол 2022-10-09 172.58.228.74

Төсөв хүн амын болон малын тооноос хамаарах нь шударга ёсонд нийцнэ. Мөн хол хязгаар нутгийн төсөв,цалинд нэмэгдэл олгох ёстой
Хэнтийн төсвийг хас

Avatar

Иргэн 2022-10-09 66.181.160.12

Дов жалгийн сэтгэхүйгээр төсөв зохиодог байдлаасаа болиод, нийт гэргэдийн эдийн засгийн үр өгөөжтэй аж үйлдвэрлэлд зориулаасаа билээ.

Avatar

Зочин 2022-10-09 202.126.90.97

Өмнөх жилүүдэд увс руу их мөнгө төсөвлөсөн хэргүүдийг шалга

Avatar

Зочин 2022-10-09 202.126.90.134

Манай ХЭНТИЙ ШИГ БАЯН ТӨСӨВТЭЙ АЙМАГ ХАЛХ 4, ШАВЬ 5 АЙМАГТ ХАА Ч БАЙХГҮЙ ШОО 👊

Avatar

Зочин 2022-10-09 192.82.81.241

Баяр хүргэе Үнэхэээр гайхамшигтай юм. Чадаж байгаа нь аргагүй

Avatar

Зочин 2022-10-09 192.82.83.177

АРДЧИЛСАН НАМ ЗАСАГ БАРЬЖ БУЙ АЙМГУУД БАГА ТӨСӨВ ТАВЬЖЭЭ. ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ХҮНИЙГ СОНГОХ ЭРХЭЭР НЬ ХЯЗГААРЛАХ ЗАРЧИМ БАРЬЖ ДЭЭ.

Avatar

Зочин 2022-10-09 202.126.90.134

ЯГ ЯГ.

Avatar

Зочин 2022-10-09 202.179.21.195

Тэр аргагүй. Ажил бага, гэдэс цатгалан нөхөд аливаа асуудлыг өөчлөх, өө сэв эрэхдээ гаргуун юм даа.

Avatar

Зочин 2022-10-09 103.57.92.174

Khentiid yaagaad iim ih bga yum? ontsiin ediin zasgiin ach holbogdoltoi aimag bish, Selenge, Dornod, Umnogobi baisan bol uur hereg

Avatar

Уншигч 2022-10-09 202.9.46.131

Дээрээсээ ялгаваралыг бий болгож байхад яаж улс оронд шударга ёс тогтох вэ дээ.

Avatar

Буруу, Муу үзэл 2022-10-09 202.126.90.134

ЯЛГАВАРЛАЛ, ГАДУУРХАЛ, ДОРОМЖЛОЛ, АТАА ЖӨТӨӨ, ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛ , БУРУУ ҮЗЭЛ, ШУДАРГА БУС ЯВДАЛ МОНГОЛЧУУДААС МӨД САЛАХГҮЙНЭЭЭ……БҮҮР НЭГ ЦУСНЫ АТААРХУУ , УЛСЫХ НЬ УРИА "ЯПОН ЛУГАА ХӨГЖЬЕ" Ч ГЭХ ШИГ….

Avatar

Зочин 2022-10-09 202.126.90.81

Хааны нутгийнхан ч хааны нэрийг сайхан баасдаж байна даа, хамгийн олиггүй худалч хулгайч аймаг боллоо доо

Avatar

Зочин 2022-10-09 202.126.90.134

ХЭНТИЙРҮҮҮ НҮҮЦГЭЭЕ ‼️

Avatar

Зочин 2022-10-09 66.181.161.100

Huuk Ouyka nar songogchdynhoo sanal hudaldan avakhad Ulsyn tusuv ashiglaj bna

Avatar

Зочин 2022-10-09 192.82.91.170

Хэнтийнхэндээ авлига өгсөнтэй агаар нэгэн буй.

Avatar

Зочин 2022-10-09 124.158.65.224

Хүн амтай нь харьцуулвал Хэнтийн төсөв бүх их болно. Шударга биш байнаа, манай ЕС,ЕP нар.

Avatar

Зочин 2022-10-09 202.126.89.137

Hentiid 1 ochij uznee. New york shig bish yumaa gehed modon jorlon 1 ch uldeegui bailgui dee

Avatar

Зочин 2022-10-09 192.82.91.170

Оюун эрдэнэ хүрэлбаатар хоёр жинхэнэ дарангуйлагч. Нөгөө эрх тэгш байдал шудрага ёс ардчилал хаана бна аа. Ард түмнээ яаж ялгаварлан гадуурхаж чадаж бнаа. Ард түмнээсээ ичдэг болоосоы. Энэ 2 ард түмнийг ингэж удирдаж болж бгаа юм уу. Өргөдлөө өгөад огцрооч мал уу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж