Хэний нутгийн төсөв хамгийн өндөр, бага вэ?

Хуучирсан мэдээ: 2022.10.09-нд нийтлэгдсэн

Хэний нутгийн төсөв хамгийн өндөр, бага вэ?

Хэний нутгийн төсөв хамгийн өндөр, бага вэ?

Мэонгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр “Төсвийн хууль бол Монгол хүн бүрийн амьдралд нөлөөлдөг учраас олон нийтийн хяналт, оролцоо хамгийн чухал. Төсвийн байнгын хорооноос санаачилж, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн төсөв дэх оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна" гэсэн юм. Ирэх оны төсвийн төслөөр татвар нэмэгдэхээр байгаагаас гадна Хүүхдийн мөнгийг тодорхой хувьд нь олгохоор тусгаад буй юм. Тэгвэл аймгуудын төсвийн хуваарилалт иргэдийн анхаарлыг татаж байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийн төсвийг батлахдаа хүн ам, эдийн засгийн нөөц бололцоо, орон нутгийн онцлог зэргээс илүүтэй албан тушаал, эрх мэдлийн давуу байдлыг илтэд тусгаж ирсэн. У.Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд байх үед хамгийн өндөр төсвийг Хэнтий аймагт хуваарилдаг байсан. Өнөөгийн Ерөнхнй сайд ч Хэнтий аймгийнх бөгөөд төрсөн тосгондоо төсвийн хөрөнгө оруулалтыг хамгийн их тавиулдаг гэдгээрээ олны шүүмжлэлийг дагуулж ирсэн.

Тэгвэл энэ удаад ч энэхүү жишгээр орон нутгийн төсвийг тавьжээ. Аймгуудын төсвийг харахад Хөвсгөл хамгийн өндөр төсөвтэй байгаа бол Хэнтий аймаг удаалж байна. Харин хамгийн бага төсөвтэй нь Говьсүмбэр аймаг байна.

Хөрөнгө оруулалтын төслийн байршлаар Хэнтий аймаг тэргүүлжээ. Өмнө нь "Андлалын хөшөө"-нөөс эхлээд хийсэн бүтээн байгуулалтын ажил нь нийтэд гологдож, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэрэгт шалгах шаардлага тавихад барьсан компани нь төрийг хохиролгүй болгосон ч ард нь Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд байсан гэх шүүмжлэлийг дагуулсан билээ. Энэ удаад ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын нутгийн төсөв хамгийн өндөрт тооцогдож байна.

2023 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор
дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно.
Аймаг Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ /сая төгрөгөөр/
1 Архангай 17,674.0
2 Баян-Өлгий 10,286.8
3 Баянхонгор 20,210.7
4 Булган 8,906.9
5 Говь-Алтай 15,850.5
6 Дундговь 14,255.7
7 Завхан 17,865.9
8 Өвөрхангай 19,479.8
9 Сүхбаатар 8,564.3
10 Төв 10,402.0
11 Увс 17,028.0
12 Ховд 11,145.3
13 Хөвсгөл 22,055.0
14 Хэнтий 21,576.6
15 Говьсүмбэр 2,299.4
Нийт дүн 217,600.9

2023 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн
сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын
шилжүүлэг доор дурдсан хэмжээтэй байна.
Шилжүүлгийн хэмжээ /сая төгрөгөөр/
1 Архангай 8,492.9
2 Баян-Өлгий 7,945.5
3 Баянхонгор 12,487.3
4 Булган 7,450.8
5 Говь-Алтай 12,074.5
6 Дорноговь 22,503.8
7 Дорнод 17,735.3
8 Дундговь 9,732.1
9 Завхан 11,721.1
10 Өвөрхангай 9,712.2
11 Өмнөговь 23,056.0
12 Сүхбаатар 13,677.7
13 Сэлэнгэ 16,444.9
14 Төв 16,038.0
15 Увс 9,005.6
16 Ховд 15,250.0
17 Хөвсгөл 11,430.4
18 Хэнтий 10,017.2
19 Дархан-Уул 10,652.5
20 Улаанбаатар 32,140.3
21 Орхон 13,412.9
22 Говьсүмбэр 4,587.7
Нийт дүн 295,568.5

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж