Крымийн гүүр дэлбэрэлтэд өртжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.08-нд нийтлэгдсэн

Крымийн гүүр дэлбэрэлтэд өртжээ

Крымийн гүүр дэлбэрэлтэд өртжээ

Оросоос Крым хүрдэг Керчийн гүүрэн дээр хүчтэй дэлбэрэлт болов. Дэлбэрэлт өнөө өглөө /2022.10.08/ 06:00 цагийн орчимд галт тэрэг гүүрээр гарч байх үед болсон ч яг юунаас болсон нь тодорхойгүй байна. Цахим сүлжээн дэх зургуудаас харахад гүүрэн дээр дор хаяж хоёр вагон шатаж, асар их хэмжээний хар утаа суунаглаж байв. Зарим зурагаас харахад гол галаас зайдуухан хоёр дахь гал гарч байна. Дэлбэрэлтээс болж галт тэрэгний замтай зэрэгцэн явдаг авто замын гүүрний хэсэг нуржээ.

Энэ гүүр нь Оросын хувьд бэлгэдлийн шинж чанартай бөгөөд Украины өмнөд хэсэгт байрлах Оросын цэргийн хүчний хангамжийн чухал зам юм.

Урьдчилсан мэдээллээр Крымийн гүүрний нэг хэсэгт түлшний савтай машин шатаж буйг тогтоожээ. Энэ нь тээвэрлэлтийн нуман хаалганд нөлөөлөхгүй гэж Оросын тэргүүний зөвлөх Олег Крючков мэдэгдэв.

Энэ гүүр 19 км урт юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд авто замыг нь нээж, хоёр жилийн дараа төмөр замын гүүрийг ашиглалтад оруулжээ.

Дайны турш Орос улс Крымийг, тэр дундаа Керчийн гүүрийг Украины хүчнийхэн авч чадахгүй гэж таамаглаж байсан.  Гэвч сүүлийн хоёр сарын хугацаанд Крымийг эргүүлэн авч чадна гэсэн итгэл Киевт улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал, Крым дэх Саки тэнгисийн цэргийн нисэх бааз зэрэг хэд хэдэн дэлбэрэлт болсон.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж