“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг.
Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 20 мянган мод, Туул голын эрэг дагуу 100 мянган мод тус тус тарих аж.
Өнөөдөр/2022.10.08/ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 50 гаруй байгууллага, 3000 гаруй иргэдтэй хамтран 10 000 модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100 000 модыг ойжуулалтын хэлбэрээр тарих гэнэ.
Холбоотой мэдээ