Франц Украинд зориулж 100 сая еврогийн сан байгууллаа

Хуучирсан мэдээ: 2022.10.08-нд нийтлэгдсэн

Франц Украинд зориулж 100 сая еврогийн сан байгууллаа

Франц Украинд зориулж 100 сая еврогийн сан байгууллаа

Франц улс Украинд зориулж дайнд шаардагдах зэвсэг болон бусад материалыг худалдан авах 100 сая еврогийн сан байгуулсныг ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр /2022.10.07/ мэдэгдэв. Франц өмнө нь 18 их бууг Украинд хүргүүлсэн. Үүнийхээ дээр нэмээд "CAESAR" машинд суурилуулсан их бууг Украинд хүргэх талаар Данитай ярилцаж байгааг Макрон хэллээ. Шинэ сан нь Францын батлан ​​​​хамгаалах үйлдвэрийн баазтай хамтран ажиллах боломжийг олгох юм.

АНУ нь Украинд 25 тэрбум евротой тэнцэх  тусламж үзүүлсэн цэргийн хамгийн том нийлүүлэгч. Харин Их Британи дөрвөн тэрбум евро, Польш 1.8 тэрбум еврогийн үнэ бүхий зэвсэг, хэрэгсэл тус тус өгсөн байна.

Франц улсын хувьд танк эсэргүүцэх болон агаарын довтолгооноос хамгаалах пуужин, хуягт тээвэрлэгч, түлш, явган цэргийн хэрэгсэл, их буу, мөн 18 ширхэг "CAESAR" машиныг Украинд илгээжээ.

Ерөнхийлөгч Макрон Европын улс төрийн хамтын нийгэмлэгийг байгуулахаар Пүрэв гарагт дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан. Уулзалтад 40 гаруй удирдагч оролцлоо. Уг уулзалтын дараа Макрон дээрх мэдэгдлийг хийсэн.

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон албан бус уулзалтын үеэр удирдагчид эрчим хүчний зардал нэмэгдэж байгаатай тэмцэх төлөвлөгөөг боловсруулжээ. Мөн удирдагчид Хойд урсгалын хийн хоолойн гэмтэлтэй холбоотойгоор чухал дэд бүтцээ илүү сайн хамгаалах арга замын талаар ярилцав. Гэхдээ удирдагчид энэ сарын сүүлээр Брюссельд болох дээд хэмжээний уулзалт хүртэл хатуу шийдвэр гаргахгүй төлөвтэй байна.

Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель хэлэхдээ “Орос улс Европ тив, дэлхий рүү эрчим хүчний пуужин харвалаа" гэв.

Эх сурвалж: FRANCE 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж