Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуургатай

Хуучирсан мэдээ: 2022.10.08-нд нийтлэгдсэн

Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуургатай

Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуургатай

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ хүргэлээ. Өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Иймд малчид, тариаланчид, тээвэрчдэд хандан нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж