Франц улс иргэдээ Иранаас гарахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2022.10.08-нд нийтлэгдсэн

Франц улс иргэдээ Иранаас гарахыг уриалав

Франц улс иргэдээ Иранаас гарахыг уриалав

Иран улсад эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаад цөөнгүй хоног өнгөрч байна. Тэгвэл Франц улс өчигдөр /2022.10.08/  иргэдээ Иранаас аль болох хурдан явахыг уриалж, тэднийг баривчлагдах эрсдэлтэй гэж мэдэгдэв.  Францын Гадаад хэргийн яам өөрийн цахим хуудаснаа “Францын иргэд, тэр дундаа давхар иргэншилтэй иргэд ч баривчлагдах, шударга бусаар шүүгдэх өндөр эрсдэлтэй байна” гэж мэдэгджээ.

Францын хоёр иргэнийг энэ долоо хоногт Иранд баривчилсан. Хоёр иргэн баривчлагдсаныхаа дараа олон долоо хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдлын үеэр тагнуул хийсэн гэдгээ хүлээсэн бичлэг цацагдсан юм. Энэ үйлдлийг Франц улс шүүмжилж, Ираныг дарангуйлагчийн зан үйл хийсэн гэж буруутгав.

Францын Гадаад хэргийн яам өчигдөр өглөө хоёр иргэнээ суллахыг Иранд уриалав.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж