АНУ-ын Батлан хамгаалах яам Хятадын 13 компанийг хар жагсаалтад оруулжээ. Энэ дунд нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани “DJI” багтсан байна. “DJI” нь дэлхийн арилжааны нисгэгчгүй онгоцны зах зээлийн талаас илүү хувийг хянадаг. Бусад 13 компанийн хувьд генетикийн шинжилгээний “BGI Genomics Co”, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэдэг “CRRC Corp”, хяналтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Zhejiang Dahua Technology” зэрэг багтжээ.
АНУ-ын Сангийн яам өнгөрсөн жил Шинжаан дахь үндэстний цөөнх болох уйгуруудыг тагнаж шалгах ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр америк хүмүүсийг “DJI” болон Хятадын өөр долоон компанийн хувьцааг арилжаалахыг хориглож байв. АНУ-ын хар жагсаалтад нийтдээ 60 гаруй компани байдаг. Бидний сайн мэдэх технологийн акул “Huawei” компани энэ жагсаалтад байдаг.
“АНУ-ын Сангийн яам дрон үйлдвэрлэгч компанийг аль 2021 оны арванхоёрдугаар сард хар жагсаалтдаа нэмсэн байсан. Тус компанид АНУ-ын хөрөнгө оруулалт хийхийг хориглосон. АНУ-ын засгийн газар тус компанийг БНХАУ-ын цэргийн хүчинд хувь нэмрээ оруулдаг гэж үзэж байна” гэж тандалт судалгааны группын шинжээч Чарльз Роллет хэллээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ