Оросоос зэвсэг авсан Мьянмарын иргэнд хориг тавив

Хуучирсан мэдээ: 2022.10.08-нд нийтлэгдсэн

Оросоос зэвсэг авсан Мьянмарын иргэнд хориг тавив

Оросоос зэвсэг авсан Мьянмарын иргэнд хориг тавив

Мьянмарын бизнес эрхлэгч Орост үйлдвэрлэсэн зэвсгийг Беларусаас худалдаж авч, цэргийн хунтад нийлүүлсэн учир АНУ хориг арга хэмжээ авлаа. Тус хүн нь Мьянмарын цэргийн албан хаагчийн хүү байсныг АНУ-ын Сангийн яам мэдэгдэв. Пуужин, нисэх онгоц зэрэг зэвсгийн наймаанд тус болсон гэж түүнийг буруутгаж байна. Хориг арга хэмжээний хүрээнд тухайн бизнес эрхлэгчийн АНУ дахь хөрөнгийг царцааж, америк хүнтэй харьцахыг хоригложээ.

Дээр дурьдсан бизнес эрхлэгчээс гадна зэвсгийн нийлүүлэлтэд оролцсон өөр гурван хүнд Пүрэв гаригт хориг арга хэмжээ авчээ. Тэр хүмүүсийг Орос, Беларусийн армитай олон жил харилцаатай байсан гэж үзэж байна. Түүнчлэн Мьянмарын цагдаагийн дарга асан, Дотоод хэргийн дэд сайд Тхан Хлайныг хүний эрхийн зөрчлийн хэрэгт оролцсон гэсэн үндэслэлээр АНУ-д зорчихыг нь хоригложээ.

ОХУ нь Мьянмарын армийн цэргийн техник хангамжийн гол эх үүсвэр юм. Цэргийн хунтагийн удирдагч Мин Аун Хлайн сүүлийн саруудад Орост хоёр ч удаа айлчилжээ.

Энэ мэтчилэн хориг арга хэмжээ авсан ч Мьянмарын байгалийн хийн борлуулалт, армийн гадаад орлогын хамгийн том эх үүсвэрийг онилж чадахгүй байгаа аж. “АНУ-ын Мьянмарын эсрэг хориг арга хэмжээ авах бодлого үр дүнд хүрэхгүй байна. Хагас тунгаар эм уучихаад бүрэн тунгаар үйлчлэнэ гэж найдаж хүлээхтэй адил байна” гэж “Human rights watch” хүний эрхийн байгууллага мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж