Умардын заналхийллийн асуудлаар АНУ, БНСУ хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2022.10.08-нд нийтлэгдсэн

Умардын заналхийллийн асуудлаар АНУ, БНСУ хэлэлцэв

Умардын заналхийллийн асуудлаар АНУ, БНСУ хэлэлцэв

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ли Жон Суп өчигдөр /2022.10.07/ АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын командлагч Жон Аквилинотой уулзав. Тэд Сөүл хотноо уулзаж, Хойд Солонгосын өдөөн хатгалга болон Сөүл-Вашингтоны эвслийн талаар ярилцжээ.

Хойд Солонгос долоо хоног хүрэхгүй хугацаанд удаа дарааллан пуужин харвасантай холбоотойгоор тэд хатуу байр суурь баримтлахаа мэдэгдлээ. Мөн батлан хамгаалахын байр суурийг бэхжүүлэхэд нягт уялдаа холбоотой ажиллахаар тохиров. Пёньяны баллистик пуужингийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа тул холбоотнууд Солонгосын хойгийн ойролцоо тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийсэн. Уг сургуулилалтад АНУ-ын цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч “USS Ronald Reegan” хөлөг оролцжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг зөрчсөн тул Хойд Солонгосын хоёр хувь хүн, гурван аж ахуйн нэгжид АНУ хориг арга хэмжээ авсан. Дээрх хүмүүс болон аж ахуйн нэгжүүд нь НҮБ-ын хоригоос зайлсхийх зорилготой хууль бус тээврийн хэрэгт холбогдсон гэж албаны хүн мэдэгдлээ. Тодруулбал, БНАСАУ-ын зэвсгийн хөгжлийг дэмждэг газрын тосны экспортын үйл ажиллагаанд оролцсон гэж тэднийг үзэж байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж