Украин, Орос, Беларусь улс нобелийн энх тайвны шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.10.08-нд нийтлэгдсэн

Украин, Орос, Беларусь улс нобелийн энх тайвны шагнал хүртэв

Украин, Орос, Беларусь улс нобелийн энх тайвны шагнал хүртэв

Нобелийн энх тайвны шагналтнууд өчигдөр /2022.10.07/ тодорлоо. Шагналыг Беларусийн хүний эрхийн төлөө тэмцэгч Алес Беляцки болон Оросын хүний эрхийн “Мемориал” байгууллага, Украины хүний эрхийн “Иргэний эрх чөлөөний төв” байгууллага хүртлээ.

60 настай Беляцки нь 1980-аад онд Беларусь улсад эхэлсэн ардчиллын хөдөлгөөнд хувь нэмрээ оруулсан. Тэр 2021 оноос хойш татвараас зайлсхийсэн хэргээр шоронд хоригдож буй. Өмнө нь мөн ижил хэргээр 2011-2014 онд хорих ял эдэлж байсан. Түүний хэд хэдэн удаа баривчлагдсан шалтгааныг улс төрийн зорилготой гэж үздэг. Нобелийн хороо түүнийг эх орондоо ардчилал, энх тайванч хөгжлийг дэмжихэд бүх амьдралаа зориулсан гэж мэдэгджээ. Мөн Беляцкиг шоронгоос суллахыг тус хороо уриалж байна.

Беларусийн удирдагч Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор 2020, 2021 онд олон мянган хүнийг баривчилсны дотор Беляцки байсан.

Украин дахь “Иргэний эрх чөлөөний төв”-ийг 2007 онд байгуулсан. Уг төвийг иргэний нийгэм, хүнйи эрхийг дэмжих болон бүрэн ардчиллын төлөөх кампанит ажил явуулах зорилгоор байгуулжээ. Дайн эхэлснээс хойш тус төв нь Оросын цэргийн гэмт хэргүүдийг илрүүлж, баримтжуулахад хүчин чармайлт гаргаж ажиллаж буй.

Оросын хүний ​​эрхийн "Мемориал" байгууллага нь 1987 онд ЗХУ-д улс төрийн дарлалд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор байгуулагдсан. Энэ шагнал ОХУ-ын ерөнхийлөгч Путинд хандаагүй гэдгийг нобелийн хорооны дарга Берит Рейс Андерсен хэлэв.

Нобелийн энх тайвны шагнал нь хүн төрөлхтөнд хамгийн их ач тусаа өгсөн хүмүүсийг таних зорилготой. 2021 онд энэ шагналыг Филиппиний “Rappler” мэдээллийн цахим хуудсыг үүсгэн байгуулагч Мария Ресса болон Оросын сурвалжлагч Дмитрий Муратов нарын сэтгүүлчид хүртжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж