ЦУОШГ: Ихэнх нутгаар цас орж, зам даваа хаагдах эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

ЦУОШГ: Ихэнх нутгаар цас орж, зам даваа хаагдах эрсдэлтэй байна

ЦУОШГ: Ихэнх нутгаар цас орж, зам даваа хаагдах эрсдэлтэй байна

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс аравдугаар сарын 13-ныг хүртэлх урьдчилсан мэдээллийг хүргэж байна Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орох төлөвтэй.  Өнөө шөнө Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатар баруун хэсгээр, маргааш өдөр Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурах аж.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Б. Цогтбаатар "Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна. 2022 оны аравдугаар сарын 09-нөөс аравдугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр,
  • 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,

төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

-Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбоотойгоор малчид, тариаланч, иргэдэд юуг анхааруулах вэ?

-Иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурга зэрэгт эд хөрөнгө, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо, цас орох үед бага насны хүүхдийг малд, хадланд явуулахгүй байх нь зүйтэй.

Өнөө шөнө, маргааш өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

А.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж