Монгол Улсын хойд хил ачаалал ихтэй байна гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Монгол Улсын хойд хил ачаалал ихтэй байна гэв

Монгол Улсын хойд хил ачаалал ихтэй байна гэв

Хойд хөршид болж буй нөхцөл байдлаас үүдэн Монгол Улс руу нэвтрэх ОХУ-ын иргэд нэмэгдэж буй. Монгол Улсын виз олгох журмын дагуу тус иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Сүүлийн өдрүүдэд эрх сунгуулсан 700 гаруй иргэн, түр оршин суух зөвшөөрлийн талаар мэдээлэл авсан 1000 гаруй иргэд байгаа гэсэн мэдээллийг Гадаадын иргэн харьяатын газар мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсын хойд хилээр “2022 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 4-ны өдрийн хооронд нийт 4896 авто тээврийн хэрэгсэл орж, мөн хугацаанд 4646 авто тээврийн хэрэгсэл гарсан” гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

“Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын хоёр, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байгаа аж. Нийт 16 боомт ажиллахаас одоогийн байдлаар 10 боомт ажиллаж байна. Эдгээрээс Алтанбулаг, Эрээнцав, Цагаан нуур боомтууд автомашины ачаалал нь хэвийн үеэс их байгаа юм.

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 656 дугаар тоот захирамжийн дагуу Орос, Монголын хилийг хуурай замын хэсгээр Монгол Улсын иргэд Оросын Холбооны Улсад, Оросын Холбооны Улсын иргэд Монгол Улсад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан байсныг цуцлан хоёр улсын хилийн боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээжээ.

Тус улсад өрнөөд буй нөхцөл байдал үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй бөгөөд манай улсад нэвтрэх, дамжин өнгөрөх иргэдийн тоо цаашид өсөх хандлагатай байгааг албаныхан мэдээлж байна.

А.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж