“Хувийн өндөр төлбөртэй сургуулиудыг ад үзэж болохгүй” | News.MN

“Хувийн өндөр төлбөртэй сургуулиудыг ад үзэж болохгүй”

“Хувийн өндөр төлбөртэй сургуулиудыг ад үзэж болохгүй”

“Хувийн өндөр төлбөртэй сургуулиудыг ад үзэж болохгүй”

Чуулганы нэгдсэн хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонсох гэж байна. Энэ талаарх мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар  “БШУ-ны сайдаас хоёр асуулт асууя. Бид боловсролын салбараараа 30 жил тоглосон. Үе үеийн сайд нарт сайн, муу юм бий. Гэхдээ боловсролын салбараа гадаадын хүмүүсээр тоглуулж болохгүй. Бид ирээдүйгээ тоглуулж байна. Л.Энх-Амгалан сайд шинэчлэл хийх гэж оролдож байгаа. Их хэцүү. Хувийн ерөнхий боловсролын сургуулийг Англи улс долоон жилийн өмнө халсан. Хоёр жилийн өмнө Энэтхэг улс зогсоож байна. Тэр хүүхдийн аавын дансан дахь мөнгө боловсролын тогтолцооны шалгуур болсон. УИХ-ын гишүүд бүгд хувийн сургуультай. Миний хүүхдүүд улсын сургуульдаа явдаг. Миний санаа бол 2023 онд боловсролын салбарын ажилтнуудын цалин нэмэгдэх үү” гэсэн юм.

Түүний хариултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй өндөр төлбөртэй, олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг бид ад үзэж болохгүй. Салбартаа үүрэг хүлээж, тодорхой хэмжээний ачааг үүрэлцэж байгаа. Энэ сургуулиуд байхгүй байсан бол 40 мянган хүүхэд хилийн гадна сурна. Жил бүр хилийн гадна сургахад 400 сая ам.доллар зарцуулдаг. Өндөр төлбөртэй ЕБС-уудад хүүхдийн хувьсах зардлыг зогсоосон. Энэ хэлбэрээр наанатай цаанатай хандах хэрэгтэй. Чадварлаг багш нар өндөр цалин авна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2022-10-07 66.181.160.80

Энэ асуудлаар Мөнхбаяр судлаач асуудалд цэг тавьсан судалгааны үр дүнгээ танилцуулсан. Германд олон жил судалгаа хийсэн хүн юм билээ. Солонгос өндөр төлбөртэй сургуулиудыг хаасан. Манайхан 1990 оноос АНУ-ын тогтолцоог дууриагаад явчихсан. Гэтэл тэр улс нь боолын нийгэмтэй байсан, хүн амын дунд асар их ялгаралтай, бүх нийтийн боловсролыг нэг жигд болгох, нийгмийн хөгжлийн хөгжлийн хувьд Европ, Япон зэрэг улсаас асар хоцорсон, тэр алдаагаа бага багаар засаад яваад байдаг улс юм билээ.

Avatar

Оноч 2022-10-07 66.181.160.80

АНУ ердөө 50 гаруйхан жилийн өмнө сегрегетэд нийгэм буюу хар цагаанууд цугтаа хүртэл байдаггүй, 1 нийгэм дотор 2 янзын нийгмийн тогтолцоо явж байдаг боолын нийгмээсээ бага багаар салаал яваа улсад одоогийн байгаа боловсролын тогтолцоо байхаас өөр аргагүй юм билээ. Хүмүүс нь ч ерөнхийдөө юм сайжраад байгаа тул хүлээн зөвшөөрчихсөн. Гэхдээ л хүн ам нь нэгэн жигд байдаг Герман, Англи, Франц, Япон, Солонгос зэрэг улсад угаасаа ялгаварлал бараг байхгүй тул энэ тал дээр ялгаварлал гаргахгүй бодлогтой.

Avatar

Ялгаварлал, ялангуяа монголын үрсийг мөнгөөр ялгаварлаж байгааг таслан зогсоох ёстой... 2022-10-07 66.181.160.80

Хуучин социалист гэх улсуудад угаасаа ялгаварлалыг устгасан байсан нь нийгмийн хөгжлийн хувьд урагшаагаа хамаагүй хол алхчихсан байсан хэрэг. Эдийн засгийн хувьд уначихаар нөгөө давуу талууд нь хүртэл дутагдал болж харагдаад тэр бүхнийг хуйгаар нь сольж, сүйрүүлж ирсэн 30 жил явсан. Үнэндээ, ямар ч тохиолдолд ялгаварлал гаргахгүй тийм нийгмийг бүтээхээр дэлхий даяараа хичээж байхад, бид ухарчихсан. Ялгаварлалыг улам нэмэгдүүлчихсэн.

Avatar

Ээж аав 2022-10-07 64.119.23.130

Хувийн сургууль улсаас далд байдлаар их санхүүждэг Жишээ нь орлогын татвар ба нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөггдөг Бас хувьсах зардлын санхүүжилт авдаг Үүнийг зогсоох хэрэгтэй Улсын сургуулийн сайн сурагчдыг хувийнхан авчихдаг Улсын сургуулийн тохижилт ариун цэвэрт төр засаг анхаармаар байна Энэ хувийн сургуулиудад өгч байхаар Үдийн хоолгүй улсын сургууль байсаар байна

Avatar

Зочин 2022-10-07 173.61.50.171

Яг зөв, улсын сургуулиудаа эхлээд өөд нь татах хэрэгтэй. Хувийн сургууль зах зээлийнхээ эрэлтээ дагаад өөрсдөө хөгжинө, төрийн оролцоо шаардлагагүй. Одоо сургууль ажиллуулах нэг төрлийн ашигтай бизнес болж хувирч байна!

Avatar

Зочин 2022-10-07 112.72.10.62

Өндөр төлбөртэй 3 сургуулийн 1 нь буюу Орчлон өөрийн ашиг сонирхол харагдаад хэцүү л дээ манай боловсролын сайдад.

Avatar

Балдан 2022-10-07 66.181.165.189

Татвар төлөгчдийн хөрөнгөөр тэднийг тэтгэдэг байхаа болимоор юммммммм

Avatar

ИЛ ТОД 2022-10-07 202.179.27.203

ЯДАЖ Л ОЛОН НИЙТЭД ХУВЬЦААГАА ГАРГАДАГ, ЭСВЭЛ САНХҮҮГЭЭ ТАЙЛГАНДАГ. ТӨЛБӨР НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙДАГ БОЛГОМООР БАЙНА Ш

Avatar

ЭМГЭНЭЛТЭЙ 2022-10-07 202.179.27.203

ӨНДӨР ОРЛОГО ОЛОХ , АШИГ ХИЙХ БҮҮР ТЭР БАЙТУГАЙ , СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨР АШИГ ХИЙЖ … БАРИЛГА… БАРИАД ЗОГСОЖ БАЙГАА СУРГУУЛЬ Ч БАЙНА. ХҮҮХЭД СУРГАХ, САЙН САЙХАН ГЭГЭЭЛЭГ ЗОРИЛГО БҮҮР ХОЙШОО ТАВИГДСАН. .. АСАР ҮНЭТЭЙ ФОРМЫН ХУВЦАС ОЁЧИХСОН ШАХАЖ Ч БАЙХ ШИГ, НОМ СУРАХ БИЧГЭЭР АШИГ ХИЙЖ Ч БАЙХ ШИГ , ХООЛНЫ МӨНГӨН ДЭЭР АЖИЛЛАЖ Ч БАЙХ ШИГ. …. ЗҮГЭЭР Л АШИГ ХИЙХ, МӨНГӨ ОЛОХ ЗОРИЛГО РУУ ХАЗАЙСАН НЬ ЭМГЭНЭЛ

Avatar

ТӨЛБӨР 2022-10-07 202.179.27.203

ХАМГИЙН СӨРӨГ НЬ …НИЙГМИЙН ХУВААГДАЛ , АНГИ ДАВХРАГЫН ЯЛГАА МАШ ХУРДТАЙ ГҮНЗГИЙРЭЭД БАЙНА… АСАР ХУРДТАЙ АСАР ГҮНЗГИЙ ….АСАР АЮУЛТАЙГААР ….

Avatar

иргэн 2022-10-07 202.21.108.248

Хувийн сургуульд улсын төсвөөс тэр бумаар хувьсах зардал олгодог, газрын төлбөрөөс чөлөөлдөг гэх мэт юмууд бий. Монголын их дээд сургуулийг төгссөн залуусыг гадаад гарч мэрэгжлээр ажиллахаар тэдний тэдний боловсролын гэрчилгээг дэлхийн аль ч улс хүлээн зөвшөөрдөггүй. Дээр нь нэмээд 20 саяыг авдаг. Иймд төлбөрийг улс хянах, цензурдах тогтоох эрхтэй шүү. Эсхүл татвар төлөгчдийн мөнгөөс зардал олгодгийг зогсоох шаардлагатай шүү. Үүнийг шийдээч ээ.

Avatar

Өвчин үүсгэгч 2022-10-07 202.126.89.29

Оргил сүлжээ дэлгүүр чихрийн шижин, хүүхдийн шүдний өвчинг үүсгэгч чихэр печень лаазалсан бүтээгдэхүүн олон жил оруулж ирж бгаагаа больмоор юм л даа. Дэлгүүрээс нь хүнс аваад шинжилгээний бичиг авах гэхээр имайлаар явуулна гэдэг, харамсалтай нь хэзээ ч явуулдаггүй. Тэгээд менежерүүд нь ихэнхи нь маш муухай ааштай хүүхнүүд бдаг.

Avatar

Зочин 2022-10-07 173.61.50.171

Оргилын Ганбаатар өөрөө аймаар нарийн аймаар балиар бүдүүлэг харилцаа муутай юм чинь тэнд ямар хүмүүс тогтох вэ дээр! Оргил, миний дэлгүүр байнга ажилчдаа хохироодог дээрэлхүүлсээр байгаад ярдаг болчихсон биз дээр!!!

Avatar

б 2022-10-07 66.181.188.29

Тамын тогооны үлгэрээр бүгд гуйлгачин байх хэрэггүй шүү дээ

Avatar

Зочин 2022-10-07 192.82.81.207

Fin fcda zaila

Avatar

иргэн 2022-10-07 64.119.21.198

Боловсролын салбар хүүхдэд ямар мэдлэг чадвар олгох, хэн хэрхэн зааж ойлгуулах, ойлгомжтой сонирхолтой хичээл заахын тулд ямар сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэн тараах материал ашиглах, ийм сургалт явуулах таатай орчин бүрдсэн байх, үр дүнг нь зөв оновчтой аргаар хяналт шинжилгээ хийж дүгнэх түүнд тохирсон төсөв хөрөнгө оруулах явдлаар тодорхойлогдох учиртай байтал төсвөөс хамаарсан боловсрол олгох үйл ажиллагаа мэт урвуу болчоод гол үндсэн асуудлаа хаяж гээгээд байгаагаас олны сэтгэлд нийцэхгүй

Avatar

Хүүхэд хэзээ хаана хэний хүүхэд болон төрж ямар орчинд өсөж хүмүүжиж байгаагаараа ялгаварлан гадуурхагдах ёсгүй. 2022-10-07 202.126.89.199

Хүүхэд хэзээ хаана хэний хүүхэд болон төрж ямар орчинд өсөж хүмүүжиж байгаагаас үл хамааран боловсролыг тэгш хүртээмжтэй авах ёстой.Асар өндөр төлбөрөөр маш их ашиг олдог атлаа ашгийн бус байгууллага нэрээр улсын төсвөөс хувьсах зардал авдаг хувийн бага дунд сургуулиудыг хааж хориглох хэрэгтэй.тэдэнд өгдөг хувьсах зардлаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын цалинг нэмэгдүүлж мөн нэг ангид 40-60 хүүхэд сурдаг өнөөгийн байдлыг өөрчлөн 15-20 хүүхэд сурдаг сургууль барих хэрэг

Avatar

зочин 2022-10-07 202.179.27.31

дэлхийн шилдэг боловсролын тогтолцоог нутагшуулахад хувийн сургуулиуд хэрэгтэй байхаа, гэхдээ сургалтын агуулга нь ямар иргэнг хүмүүлдэг юм бол доо

Avatar

Зочин 2022-10-07 202.126.89.199

Ирээдүйн их зантай авлигачдыг л бэлтгэдэг

Avatar

Иргэн 2022-10-07 103.10.21.249

улс хувийн сургуулиудаа эеш ын оноог харьцуулаад үз улсын сургууль нь илүү өндөр оноо авдагшдээ мөнгө нь ихэдсэн нөхдүүд хүүхдээ өндөр төлбөртэй сургужльд сургаж баян нэрээ хамгаалдаг

Avatar

Dabaa 2022-10-07 139.5.217.49

Ene Ganbaatar hotsrogdjee , hoorhii , odoo tetgebertee garah bolj

Avatar

Зочин 2022-10-07 103.14.37.125

Хувийн сургуулиуд нэг талаар улсын ачааллыг үүрэлцэж байгаа мэт боловч нөгөө талаар улсын сургуулиудын хөгжлийг хойш татаж байгаа. Шийдвэр гаргагчид хүүхдүүдээ хувийн сургуульд өгчдөг тул тэдэнд багш нарын цалин, ачааллаас давсан хүүхдийн тоо хамаагүй. Шийдвэр гаргагчид өөрсдөө хүүхдүүдээ улсын сургуульд өгдөг болчвол улсын сургуулиудыг анхаарна, тэрнээс наана анхаарахгүй.

Avatar

Зочин 2022-10-07 49.0.147.143

авлигын мөнгө сургалтын төлбөр болчихоод байгаа юм

Avatar

Зочин 2022-10-07 202.21.124.134

Зөв л дөө

Avatar

Зочин 2022-10-07 202.131.238.26

төсвөөс мөнгө гарахгүй бол байж л байг л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж