“Хувийн өндөр төлбөртэй сургуулиудыг ад үзэж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

“Хувийн өндөр төлбөртэй сургуулиудыг ад үзэж болохгүй”

“Хувийн өндөр төлбөртэй сургуулиудыг ад үзэж болохгүй”

Чуулганы нэгдсэн хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонсох гэж байна. Энэ талаарх мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар  “БШУ-ны сайдаас хоёр асуулт асууя. Бид боловсролын салбараараа 30 жил тоглосон. Үе үеийн сайд нарт сайн, муу юм бий. Гэхдээ боловсролын салбараа гадаадын хүмүүсээр тоглуулж болохгүй. Бид ирээдүйгээ тоглуулж байна. Л.Энх-Амгалан сайд шинэчлэл хийх гэж оролдож байгаа. Их хэцүү. Хувийн ерөнхий боловсролын сургуулийг Англи улс долоон жилийн өмнө халсан. Хоёр жилийн өмнө Энэтхэг улс зогсоож байна. Тэр хүүхдийн аавын дансан дахь мөнгө боловсролын тогтолцооны шалгуур болсон. УИХ-ын гишүүд бүгд хувийн сургуультай. Миний хүүхдүүд улсын сургуульдаа явдаг. Миний санаа бол 2023 онд боловсролын салбарын ажилтнуудын цалин нэмэгдэх үү” гэсэн юм.

Түүний хариултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй өндөр төлбөртэй, олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг бид ад үзэж болохгүй. Салбартаа үүрэг хүлээж, тодорхой хэмжээний ачааг үүрэлцэж байгаа. Энэ сургуулиуд байхгүй байсан бол 40 мянган хүүхэд хилийн гадна сурна. Жил бүр хилийн гадна сургахад 400 сая ам.доллар зарцуулдаг. Өндөр төлбөртэй ЕБС-уудад хүүхдийн хувьсах зардлыг зогсоосон. Энэ хэлбэрээр наанатай цаанатай хандах хэрэгтэй. Чадварлаг багш нар өндөр цалин авна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж