Нобелийн утга зохиолын шагналтан тодорлоо | News.MN

Нобелийн утга зохиолын шагналтан тодорлоо

Нобелийн утга зохиолын шагналтан тодорлоо

Нобелийн утга зохиолын шагналтан тодорлоо

Нобелийн утга зохиолын шагналтан өчигдөр /2022.10.06/ тодорлоо. Хүйс, хэл, ангиллын ялгааг 50 жилийн турш тууштай судалсан Францын зохиолч Анни Эрнау уг шагналыг хүртэв. Энэхүү нэр хүндтэй шагналыг Шведийн академиас олгодог бөгөөд 807 мянган фунт стерлинг олгодог. Түүний бичсэн “A Man’s Place”, “A Woman’s Story” зохиолууд Францын орчин үеийн сонгодог бүтээлд тооцогддог.

Эрнау нь утга зохиолын шагнал хүртсэн анхны франц эмэгтэй болж байна. “Энэ шагнал нь шударга бус байдлын эсрэг тэмцлийг үргэлжлүүлэх үүрэг хариуцлага боллоо. Уран зохиол нэн даруй нөлөө үзүүлэхгүй ч гэсэн эмэгтэйчүүд ба хэлмэгдэгсдийн эрхийн төлөөх тэмцлийг үргэлжлүүлэх шаардлагатай байна” гэж тэр хэллээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнд баяр хүргэж, түүний дуу хоолойг “эмэгтэйчүүдийн мартагдсан эрх чөлөө” гэж нэрлэжээ. Анни Эрнау нь феминист зохиолч юм. Феминист утга агуулгаас гадна ажилчин ангийн маш чухал зохиолч гэж түүний бүтээлийг хэвлэдэг хэвлэлийн газар тодорхойлжээ. Энэ хоёр сэдэв түүний бүтээлд маш тод томруун харагддаг.

Нобелийн шагналыг нийт зургаан төрөлд олгодог. Энэ нь анагаах ухаан, физик, хими, эдийн засгийн шинжлэх ухаан, уран зохиол, энх тайван гэсэн зургаан төрөл юм. Цар тахлын улмаас шагнал гардуулах үйл ажиллагаа 2020, 2021 онд тасалдаад байсан. Энэ жил шагналтнууд арванхоёрдугаар сард Шведийн Стокгольм хотноо шагналаа гардан авна.

Анагаах ухааны салбарын нобелийн шагналыг Шведийн генетикч доктор Сванте Паабо хүртсэн. Тэрбээр эртний хүний ДНХ хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг судалсан. Физикийн салбарын нобелийн шагналыг энэ жил гурван хүн хүртсэн. Квант технологийн чиглэлээр хийсэн бүтээлээрээ Ален Аспект, Жон Ф.Клаузер, Антон Зейлингер нар шагнал хүртжээ. Химийн шагналыг мөн гурван хүн хүртлээ. 2000 оноос хойш функциональ молекулуудыг бүтээхээр ажилласаар ирсэн Каролин Р.Бертоззи Мортен Мелдал, К.Бэрри Шарплес нар энэ шагналыг авлаа.

Эх сурвалж: NY TIMES, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2022-10-07 66.181.177.201

"Нобелийн шагнал" гэх зүйл одоо утга учираа алдаад, цэвэр улс төрийн шахалт үзүүлэх хэрэгсэл болсон. Мөн цагаан арьстнуудыг "супер" чанартай, бусад хар, шар арьстнуудаас давамгай гэдгийг харуулах гэсэн худал хуурмаг зүйл болж хувирсан. Мөн Америкийн нөлөөнд бүрэнд автсан. Нэг ёсны хоoсон жүжиг гэж хэлж болно. Fuck Nobel prize

Avatar

Зочин 2022-10-07 66.181.161.79

Чамд Түй ч хамаагүй

Avatar

Зочин 2022-10-07 202.126.88.118

Монголчууд бидний ш/у-ны мэдлэг 00 заадаг болхоор л НОБЕЛИЙН шагналыг ч үгүйсгэж тэнэгтэж бна доо !

Avatar

Зочин 2022-10-07 202.126.90.135

Ажилчин ангийн зохиолч гэхээр комнист порелатари хүн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж