Төсөв 2023: К.Марксын II зөвлөгөө Монголд | News.MN

Төсөв 2023: К.Марксын II зөвлөгөө Монголд

Төсөв 2023: К.Марксын II зөвлөгөө Монголд

Төсөв 2023: К.Марксын II зөвлөгөө Монголд

“Юу идэж уухаараа ийм болдог байна аа” гэгчээр 2023 оны Монгол Улсын төсвийг харахад сайхан амьдралын эсрэг хориг аятай. Төсөвт тусгаснаар, тэгш бус байдлыг бууруулахад тэрхүү бодлого нь чиглэж буй юм гэнэ. Засгийн газар Хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

  • Энэ хүрээнд цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 0-120 сая төгрөг бол 10 хувиар,
  • 120- 180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар,
  • 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.
  • Өөрөөр хэлбэл, сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар тус тус татвар ногдуулахаар тооцсон болно.

Төрөөс тэрбумтнууд төрж, түүнийг нь харж бухимдсаар чинээлэг нөхдийг үзэн яддаг болсон бидэнд таатай сонсогдож байна. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн хэлснээр, 10 сая төгрөгөөс дээш орлоготой 1300-хан “олигарх”  байдаг агаад тэд л шаталсан татвар төлөх аж.  Илүү олж байгаагаас нь өндөр татвар авах нь үнэндээ уянгын халил болохоор бодит амьдрал дээр боломжгүй зүйл.  Монголын толгой баячууд УИХ, Засгийн газраас эхлээд төрийн бүх шатанд өөрийн биеэр төдийгүй төлөөлөгчөө байршуулсныг бодолцох хэрэг.  Хэн аль компанийн төлөөлөл вэ гээд бодоод үзээрэй. Тэрбум тэрбумаар нь олж буй орлогоосоо сая саяар нь татвар төлнө гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Харж л байгаарай. Нөгөөх баячууд чинь яаж ийгээд татварын хөнгөлөлтөд хамрагдаад чөлөөлөгдөнө. Татварын хөнгөлөлт эдлүүлэх аж ахуйн нэгж, бараа бүтээгдэхүүнийг дараагийн удаад хөндөх болохоор энэ удаад түр азная. Бодит байдал дээр Монголын шилдэг татвар төлөгчдийн эхний аравт Монголыг тэр чигт нь атгачихсан нөгөө том “мангасууд” чинь байна уу?  Олж харахгүй гэдэгт итгэлтэй байна. Тэд яаж ийгээд хуулийн цоорхой бий болгож түүнийхээ ачаад маш бага төлбөр төлдөг нь нууц биш. Тиймээс шаталсан татвар нь чинээлэг дундаж давхаргад хамгийн том дарамт болдог. Өнөөдөр чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг төлөө гэдэг ч үнэн хэрэгтээ тэдэнд зориулсан хөнгөлөлт, өршөөл, татварын хөнгөлөлт, халамж байхгүй.

Харин томчууд нь татвар, хөнгөлөлттэй зээл, элдэв тендерийг зах зээлийн үнээс хэт өндрөөр авах байдлаар тэтгүүлдэг. Ядуус харин халамжаараа бор ходоодоо болгоно.

Тиймээс энэхүү шаталсан татварын гол ачаалал гарааны бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчдэд очно. Эцэстээ тэднийг дампуурахаас өөр аргагүйд хүргэж ядуусын, албаныхнын хэллэгээр “ул” руу түлхэн унагаана.  Нэг хэсэг нь дэлхийн хэмжээний баян болох бол нийтээрээ  гуйлгачин болно оо гэсэн үг.

“Тэгш бус байдлыг бууруулах чиглэл” –ээр энэ мэтээр арга хэмжээ авах тусам тэгш бус руу хөтөлдөг. Яг энэ эмзэглэл дээр сүүлийн хоёр удаагийн сонгуулиар МАН тоглож төрийн эрхэнд гарсан. Ядуурал, авлигал гаарлаа, хууль хүн бүрт тэгш үйлчлүүлэхгүй байна, Монголыг өрөнд тавьчихлаа гэж орилсоор тэд гарч ирсэн.

Үр дүнд ЖДҮ-ийн дэмжих сангаас эхлээд өөрсдөө өрмийг нь авч, халамж нэрээр бэлэн мөнгө тараасаар 2020 онд дахин “Хүчээ нэгтгэе” гэж гарч ирсэн. Тэд хамгийн их тэгш бус байдал ярьж, түүний эсрэг зогсоно гэж хоёр удаад сонгогдсон. Хэлснийхээ дагуу баахан хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин өнөөдөр тэгш бус байдал улам л гаараад байгаа. Тэгш бус байдал үгүй багасвал тэднийг сонгох шаардлага байхгүй бол. Тиймээс л тэд байнга сонгогдохын тулд ядуурлыг гааруулж, хувийн өмч рүү халдаж, төр л байгаа тулдаа иргэдээ идэх хоолтой байлгаж байна гэх домгийг зохиодог. Үнэндээ төрийг татвар төлөгчид санхүүжүүлдэг.

Эцсийн бүлэгт хүн сайхан амьдрахын эсрэг тэд зогсоод байна. Орлого нь нэмэгдвэл татвар нэрээр дээрэмдэнэ. Хөрөнгө, чинээгээр нь ялгаварлан гадуурхана. Монголчуудын ядуу байгаа шалтгаан нь хуримтлал үүсгэх боломжгүй төдийгүй байнга татвараар дарамталж, зөвшөөрлөөр хясдагт байх шиг. Хэрэвзээ татвар авмаар буй бол тансаг хэрэглээ, хүнээс илүү үнэлэх болсон хурдан морьноосоо өндөр татвар авмаар…

Коммунист намын тунхаг зохиолд капитализм буюу зах зээлийн эдийн засгийн тогтолцоог устгах тухай арван арга хэмжээг Маркс, Энгельс нар зөвлөсөн байдгаас хоёрт нь бидний ирэх оны төсөвтөө суулгаад буй Өсөн нэмэгдэх орлогын шаталсан татварын аргаа хэмжээ багтжээ. Монголд энэхүү зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж буй талаар дараагийн удаад хөндөцгөөе.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-07 122.201.22.130

Уг нь татвар нэмэгдүүлэхийг дэмжиж болно. Даанч тэр нь МАН-ы дарга нарын хувийн данс руу автоматаар ороод Чежүгийн казинод үрэгдэнэ гэж бодохоор хаха яамаар ч юм бэ дээ

Avatar

Хүрэл Сүхбаатар 2022-10-07 202.126.90.113

Монголд луйварчид хулгайчид бол намууд тэд улсын төлөө биш намын төлөө ажиллаж нам байна .хэт давараргасад төрийг барьж байна .тэд бол Монголын дайсан .

Avatar

Гггг 2022-10-07 66.181.176.11

ЖДҮ- ийг хөгжүүлээгүй байж хөдөлмөр хийж олсон хүний орлогоос авах татвараа нэмнэ гэдэг бол хамгийн арчаагүй арга

Avatar

Зочин 2022-10-07 192.82.86.189

Их орлого олж байгаа бол их татвар төлөх л ёстой. Зах зээлийн зарчим ийм л юм. Капитализмыг К.Маркс шиг судалсан хүн энэ дэлхийд байхгүй. Хэт орлоготнууднаас татвар авах нь гэж үхчих гээд байдаг ямар хогийн шаар вэ. АНУ, ЕХ-д яг ийм л байгаа шүү дээ. Тнд биднээс тэнэг байв гэж

Avatar

зочин 2022-10-07 64.119.26.234

Боловсролгүй нөхдүүд бидний толгой дээр сууж төр засгийг удирдаж байна..Үүний үй лайг тард түмэн хүртэж байна.Сонгуулиар хэдэн халтар төгрөгөөр саналаа худалдсаны гай энэ шүү дээ

Avatar

Зочин 2022-10-07 103.212.118.45

Ямар ч эдийн засгийн мэдлэггүй, дээр нь эдийн засаг гэж юу байдгийг ч мэдэхгүй эргүй дагзнуудаар зөвлөх хийлгээд с** энэ улс оронд амьдрах арга үнэндээ алга

Avatar

Зочин 2022-10-07 139.5.216.226

Балмад хоосон толгойнууд түрүүний бөөс толгойд гарав гэгя болжээ. Ийм бөөснүүд К.Марксыг доромжлохдоо хүрчээ. К.Маркс Дэлхийн хамгийн сод гүн ухаантан. Капиталын эзэд ч хүлээн зөвшөөрдөг юмдаа.

Avatar

mgl 2022-10-07 66.181.182.96

Ene niigem bol bayahuuliin niigem. Ted dundaj davhargiig baihgui bolgoj, zuvhun tsuun heden bayachuul, asar olon yaduustai baihiig husdeg. Dundaj davharga baihgui bol ardchilal ugui.

Avatar

Зочин 2022-10-07 103.57.93.12

Орлогоосоо татвар өгөх нь хууль болсон нийгэмд амьдарч байна.

Avatar

Зочин 2022-10-07 124.158.69.106

Дунд давхаргынхан хэлмэгджээ одоо цагт 100сая 200 сая орлогыг дундажууд л олно татвар төлөх болжээ томчуудын тэрбум тэрбум орлогод нөлөөлөхгүй л болов уу дундаж давхаргынхан шууд ядуу давхарга руу шилжих бодлого харагдаж байнаа

Avatar

Сайн шүүмж байна 2022-10-07 202.126.89.172

Ихийг төлсөн хэмжээгээр нь идчихдэг болохоор хүмүүс дургүй байгаа. төлсөн татвар үнэхээр хэрэгтэй юманд зарцуулагддаг бол 30, 40 төлсөн ч яахав. Тэгэхгүй нэг авилгчын халааст ордог системд хэн илүү татвар төлөхийг хүсэх юм.

Avatar

бат 2022-10-07 150.129.140.245

Германд томоохон компаниудын татвар 45% байдаг гэдгийг мэдэх үү? Татвараар дарамталдаг юм бол яагаад Герман хамгийн өндөр хөгжилтэй Европын улс байдаг юм. Асуудлаа мэдэж дэмийр. Худлаа битгий цээжний пангаар буудаад бай. Хол очиж х** хонхорт очиж борго.

Avatar

Зочин 2022-10-07 64.119.24.173

Өндөр орлоготой байгууллага хүмүүсээс ахиу татвар авах систем Зөвхөн Германд бус өндөр хөгжилтэй бусад бүх орон үүний дотор АНУ-д үйлчилдэг.Энэ бол марксийн онолоос илүү зах зээлийн онолд ойртоно.Зарим хүмүүс үнэнийг энгэж гуйвуулж олон түмнийг төөрөгдүүлж, Улс төрийн тэмцэлдээ элдэв гаж буруу худал хуурмаг мэдээлэл зориуд зохиож ашиглаад байна. Ер нь бодит үнэнийг хэлдэг төрийн мэдээллийн салбар баймаар байна.Бүх зүйлийг хувьд шилжүүлж туйлширдагаа болиочээ.

Avatar

Зочин 2022-10-07 64.119.18.35

Тэр өндөр хөгжилтэй орнууд татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулдаг болохоор хөгжсөн манайх шиг үр ашиггүй юманд зарцуулдаггүй. МАН-ын сонгуулийн шоунд баялаг бүтээгчид мөнгөө өгөхөд дэндүү хайран бна

Avatar

Зочин 2022-10-07 124.158.69.106

Татвараа өндөр хөгжилтэй оронтой харьцуулчихжээ бид чинь социализмаас капитализмтайгаа зууралдаад амьдраад бгаа шүү

Avatar

Зочин 2022-10-07 66.181.180.139

Цалин нь амьдралд нь хүрэхгүйгээс шөнө, оройн цагаар давхар ажил хийдэг хүмүүсээс нийлбэр цалингаас нь 20 хувийг нь төр авах гэж байгаа юм уу? Бүгдээрээ ядуу амьдар гэж байгаа юм бол ажил хийх хүн олдох уу?

Avatar

үнэн 2022-10-07 202.21.126.82

Татвар төлж, ачаагаа үүрч байгаа давхрагаа битгий дарамтлаад байгаач ээ. Төлдөггүй нөхдүүдээсээ татвар аа авах аа бодооч ээ!. Чи илүү орлого олж болохгүй гэсэн тогтолцоо юм уу хайшаа юм бэ? Энэ одоо ардчилал уу?. Бид тэгш эрхтэй адилхан хүмүүс. Илүү орлого олсны буруу гэж бас байна аа?

Avatar

Зочин 2022-10-07 202.21.108.179

үнэн

Avatar

Бадарч тахар 2022-10-07 192.82.86.141

Одоо доод талын хурдны морь 10 саятай байгаа тэгэхээр тэр олон алдартай уяачдаасаа наад татваруудаа баараггүй аваарай ! авч чадахгүй бол газрын гаваар орж зайлаарай ! татварынхаан !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж