Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминалаа ашиглая!

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминалаа ашиглая!

Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминалаа ашиглая!

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төсөл багтсан. Энэхүү төсөл хэрэгжиж, орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад орох сайн мэдээ түгсэн нь саяхан мэт.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймгийн Эзнээ хошуунд Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас Хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-наас тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламж байгуулсан билээ.

Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүнийг чингэлэг тээврийн горимоор тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг нээсэн. Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт тавдугаар сарын 25-наас хэвийн ажиллаж, улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй болсон билээ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж, жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломж бүрдэнэ” гэж хэлж байв.

Шивээхүрэн боомтод 17 га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг найман компани хамтран чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хийж, барилгын ажил дуусчээ.

Энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орж, зөвхөн уг талбайгаас жилдээ 17 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно гэж “амалсан”. Харамсалтай нь “амлалт”-ын хугацаа хэдийнэ хэтэрч, арван сар давлаа.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор гарч буй нүүрсний 20-иод хувь нь л чингэлэг тээврийн терминалаар гарч буй. Харин их хэмжээний мөнгө зарцуулж байгуулсан, экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминалаа огт ашиглахгүй байгаагийн улмаас бид боломжийг алдсаар буй. Тус терминалыг ашиглахын тулд БНХАУ-ын талын хил гаалийн байгууллагатай яаралтай зөвшилцөж, ажиллагаанд оруулах хэрэгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай юм.

Нэгэнт бэлэн болсон дэд бүтэц буюу Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн терминал ашиглалтад орвол нүүрсний экспорт тодорхой хэмжээгээр нэмэгдэх боломжтой. “Монголын нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал Гашуунсухайт боомт дээр чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсноор нүүрсний экспорт ойролцоогоор 10-аад сая тонноор нэмэгдэнэ гэж үзсэнтэй адил Шивээхүрэнгийн хувьд ч мөн адил нэмэгдэх боломжтойг онцолсон юм.

Нүүрсний экспорт сүүлийн саруудад харьцангуй нэмэгдэж буй. Гэвч өнгөрсөн наймдугаар сарын экспортын дүн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого нь нэг их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар Ж.Золжаргал хэлэхдээ, манай улсын хувьд борлуулж буй нүүрсний үнэ өсч, буураагүй бөгөөд төрийн албан мэдээнд татвараа өндөр авахын тулд орлогоо өндөр бичдэгийн улмаас зөрүүтэй мэдээлэл гардаг.

Цагаан хаданд байсан овоолготой нүүрсийг гаргаж дууссан. Харин уурхай дээр доод ангиллын эрчим хүчний 3-4 сая тонн овоолготой нүүрс байснаас өнгөрсөн жил зарж эхэлсэн. Гэвч зарж буй үнээс нь хэд дахин өндөр үнээр зарсан гэж үзнэ гээд нөөцийн төлбөр, татвар тогтоосны улмаас дахин ашиглах, зарж, тээвэрлэх боломжгүй хаягдмалын овоолго үүссэн гэж мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж