Г.Занданшатар: ХХААХҮЯ-ныхан арай хэтэрч байна шүү!

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: ХХААХҮЯ-ныхан арай хэтэрч байна шүү!

Г.Занданшатар: ХХААХҮЯ-ныхан арай хэтэрч байна шүү!
УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэж байна. Улсын төсөв хэлэлцэж буй энэ чухал цаг үед чуулганы хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй салбарын дэд сайд, төрийн Нарийн бичгийн дарга, газрын дарга нь суухгүй байгаад УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов.
Тэрбээр "Чуулганы хуралдаанд ХХААХҮ-ийн сайд, дэд сайд, төрийн Нарийн бичгийн дарга, газрын дарга нь байхгүй. Хүнсний хувьсгал, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн үеэр салбар яамныхан бүгдээрээ эзэнгүй байж болох уу. Энэ арай хэтэрч байна" гэсэн юм.

Хүйтний улирал эхлэх гэж хот, хөдөөгүй өвөлжилтийн бэлтгэлээ базааж буй. Энэ жил зарим нутгуудаар өвөлжилт хүндэрч болзошгүй талаар албаныхан мэдээлсэн. Гэвч салбарын сайд нь ажлаа хийж, чуулганы хуралдаанд суухгүй байгаад УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны хувьд Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж