Электрон тамхийг бодлогоор дэмжсэн орнууд | News.MN

Электрон тамхийг бодлогоор дэмжсэн орнууд

Электрон тамхийг бодлогоор дэмжсэн орнууд

Электрон тамхийг бодлогоор дэмжсэн орнууд

Электрон тамхи гэдэг нь никотин болон амт оруулагч агуулсан шингэнийг халаах замаар ажилладаг гар төхөөрөмж юм. Энэ тамхи нь никотиныг утаа биш уураар амьсгалах боломжийг олгодог. Түүнчлэн янжуур тамхи татдаг хүмүүст өвчин үүсгэдэг ижил түвшний химийн бодисыг татаж буй хүнд хүргэдэггүй аж.

Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэс янжуур тамхины хэрэглээ асар ихэсчээ. Үүнд үнэгүй амталгаа, сурталчилгаа зэргээс гадна холливудын кино ч нөлөөлсөн байдаг. Янжуур тамхи үйлдвэрлэгчид борлуулалтаа алдахгүйн тулд электрон тамхины эсрэг лобби явуулдаг аж.

“Cochrane” цахим хуудас тамхи татдаг 16759 хүний дунд судалгаа хийсэн. Ингэхдээ АНУ, Их Британи, Итали улсуудад голчлон хийжээ. Судалгааны дүнгээр хүмүүс никотин орлуулах эмчилгээний оронд никотинтой электрон тамхи ашигласнаар дор хаяж зургаан сар тамхи татаагүй болохыг тогтоосон. АНУ, Швейцарь, Их Британи, Шинэ Зеланд зэрэг улс янжуур тамхитай холбоотой сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд электрон тамхийг бодлогоор дэмжиж буй аж.

АНУ-д 2007 онд анх электрон тамхи нэвтэрсэн. Хүнс, эмийн хяналтын газраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг шалгах үйл явц улс төрийн ашиг сонирхол зэргээс хамаарч удаашралтай байжээ. Тэгвэл АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар өнгөрсөн онд тамхи татдаг хүмүүст янжуур тамхины хэрэглээгээ багасгахад нь туслах зорилгоор электрон тамхи татахыг нь зөвшөөрсөн. Тус улсад 10 гаруй жил электрон тамхи зарагдсан боловч хяналт, судалгаа харьцангуй бага байв. “Vuse’s solo” компаниас мэдээлснээр электрон тамхи нь янжуурт агуулагддаг хорт бодисын хордлогыг мэдэгдэхүйц бууруулахад тусалдаг гэжээ. Бүтээгдэхүүнийг одоо АНУ-д хуулиар зөвшөөрсөн ч тамхи татдаггүй хүмүүст зөвлөхгүй байна. Одоогоор АНУ-ын зах зээлд “Juul labs”, “Vuse” зэрэг цөөн хэдэн компани байна.

“Vuse’s solo” электрон тамхи нь АНУ-д 2013 оноос худалдаанд гарсан. Тус компанийн бүтээгдэхүүн тамхинд донтсон хүмүүст ашиг тусаа өгөх бөгөөд цаашлаад тамхины хэрэглээг бүрэн эсвэл мэдэгдэхүйц бууруулж болно гэв. Мичиганы их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тамхины мэргэжилтэн Кеннет Уорнер дээрх шийдвэрийг тамхины хор хөнөөлийг бууруулах эерэг алхам болсон гэж хэлжээ.

Тэгвэл Их британи улсад электрон тамхийг эмийн жор болгож ашиглаж байна. Тодруулбал, яаралтай тусламжийн тасагт ирсэн тамхи татдаг өвчтөнүүдэд электрон тамхийг үнэгүй хэрэглүүлдэг аж. Эмнэлгүүдийн гадаах тамхины цэгийн үнсний савуудыг зайлуулсан бөгөөд тамхи татсан тохиолдолд 50 фунт стерлингээр торгуулна. Харин оронд нь эмнэлгийн орчинд электрон тамхи татахыг зөвшөөрчээ. Английн Үндэсний эрүүл мэндийн албанаас мэдээлснээр 2017-2018 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 480 мянга гаруй нь янжуур тамхинаас үүдэлтэй өвдсөн байжээ. Мөн хугацаанд 77800 хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас барсан байна.

Шинэ Зеланд улс өнгөрсөн онд 2008 оноос хойш төрсөн хүнд тамхи худалдахыг хориглосон. Тодруулбал, хэрэв та 2008 оноос хойш төрсөн бол насан туршдаа тамхи худалдан авах эрхгүй юм. Энэ нь тамхины эсрэг өргөн цар хүрээтэй тэмцлийн нэг хэсэг бөгөөд хүмүүсийг хор багатай бүтээгдэхүүнд шилжихэд тусалж буй явдал гэжээ. Тус улс “Smoke free” хөтөлбөрийн хүрээнд электрон тамхинд онцгой албан татвар ногдуулаагүй. Электрон тамхийг янжуур тамхинаас гарах хамгийн үр дүнтэй арга гэсэн судалгаан дээр үндэслэн энэ шийдвэрийг засгийн газраас дэмжсэн байна.

Швейцарь улсад никотин агуулсан электрон тамхийг хуульчлах нь хүн амын дундах тамхичдын эзлэх хувийг 2.1 хувиар бууруулна гэж “Bass” эрүүл мэндийн хүрээлэнгээс тогтоожээ. Үүний үр дүнд эрх баригчид никотинтой электрон тамхины хэрэглээг зөвшөөрсөн байна. Хэрэглэгчдийг хамгаалах үүднээс энэ шийдвэртээ зар сурталчилгаа явуулахыг хориглох, насанд хүрээгүй хүмүүст худалдахгүй байх зэрэг анхааруулгыг хавсаргажээ. Мөн электрон тамхи нь татваргүй бараа болох юм.

Эх сурвалж: AP NEWS, BBC, COCHRANE, SWISS COMMUNITY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-07 202.21.109.33

tamhi oruulj irdeg 2 business olon niitiin bodol sanaag chigluuleh geed ih l uzej bn. er ni bol nicotine chin hor l biz dee.

Avatar

Sana 2022-10-07 166.205.124.59

2uulaa.hortoi.gehdee.E.tamhi.n.10.hortoi.bol.yanjuur.tamhi.n.500.hortoi.gej.oilgoh.estoi.umaadaa.yanz.n

Avatar

б 2022-10-07 66.181.188.29

Здакууд сүүлдээ бараг эм гэж ш*** юм байна л даа. Хэвлэл мэдээллийнхэн ядаж нийгмийн хариуцлагын хүрээнд ядаж согтууруулах ундаа, тамхи сурталчлахаа больмоор юмаа.

Avatar

зочин 2022-10-07 202.179.27.31

тамхи л бол тамхи, аль нь ч ялгаагүй хортой. их ч өмхий, бага ч өмхий гэдэг дээ.

Avatar

Зочин 2022-10-07 192.82.90.70

e-tamhi oruulj irdeg gazriin zahialgat niitlel uu.

Avatar

Зочин 2022-10-07 150.129.140.166

thhhhhhh

Avatar

Зочин 2022-10-07 202.126.93.90

хүүхэд эмэгтэйчүүдийг тамхинд оруулах арга

Avatar

Зочин 2022-10-07 202.21.108.179

Тийм

Avatar

zochin 2022-10-07 66.181.161.62

Хучээр тамхи татуулчихсан юм шиг л байх юм
Хуслээ дар оорийгоо захир

Avatar

Зочин 2022-10-07 86.111.136.247

tamhini arai bagasgasan goeltoi hor shudee.Uuniig yaah gej surtaldaad bga um be.Bas l biznesiin uyr neg arga nokotintoi shdee! goe bolohoor ni zaluus ih sonirhood bga uchir nikotinoo borluulah uur arga olj baigaag medseer baij goe zuild b** shoohoorhooroi.Adilhan bugd hor hor hortoi

Avatar

Зочин 2022-10-07 202.55.188.91

Электрон тамхи бол тамхичин болох шилжилтийн зааг лдаа тамхинаас гаргадаггүй харинч олон хүүхдүүд сонирхож орж байна о

Avatar

Зочин 2022-10-07 202.55.188.125

Электрон тамхи бол тамхичин болох шилжилтийн зааг лдаа тамхинаас гаргадаггүй харинч олон хүүхдүүд сонирхож орж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж