"Монгол Улсад гарсан койнууд нууц гүйлгээ хийж ашгаа өсгөж байна"

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

"Монгол Улсад гарсан койнууд нууц гүйлгээ хийж ашгаа өсгөж байна"

"Монгол Улсад гарсан койнууд нууц гүйлгээ хийж ашгаа өсгөж байна"

Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос өнөөдөр /2022.10.07/ койн, токены талаар мэдээлэл хийлээ.


Сүүлийн жилүүдэд иргэд крипто валют, койны худалдаа наймаа хийх нь түгээмэл болсон. Тэгвэл эхний арилжаа хийгдсэн ч дараагийн шатанд их хэмжээний хохирол амссан иргэд ихэсжээ. Эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, нууц гүйлгээг илчлэх талаар холбогдох мэргэжилтнүүд хэвлэлийн хурал хийлээ.

Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны үүсгэн байгуулагч Б.АМАРСАНАА:

-Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд блокчэйн системийн датанд анализ хийж, зах зээлд хэдэн ширхэг койн хэдэн төгрөгөөр нийлүүлэгдсэн тухай, анх нийлүүлсэн хэмжээнээс нэмж нийлүүлсэн эсэхийг шалгаж байна.

Төслийн дагуу ажлаа хийсэн, босгосон мөнгөний зарцуулалт тайланг шалгаж нотлох баримт үүсгээд ЦЕГ, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороонд баримт нотолгоог өгч дараагийн арга хэмжээг авах болно. Бидний шалгаж мэдээлсэн баримт баталгаатай гэж үзвэл гүйлгээг ил болгоно. Үнэхээр иргэдийг хохироосон уу, тийм бол хуулийн дагуу арга хэмжээг авна.

Биржийн тухай хууль гэж бий. Яг Виртуал хөрөнгийн тухай хууль хараахан гараагүй. Үүнтэй холбоотой хууль дүрэмгүй мэт аашлах тохиолдол гарч байгаа. Гэвч бусад хуулиудад нийцүүлж үйл ажиллагаа явуулах ёстой. Монгол улсын хувьд 71 ширхэг койн гарсан. Үүний 36 ширхэг нь арилжаа хийгдэж байна. Зах зээлийн анхдагч арилжаа хийгээд алга болсон найм, хөрөнгө босгоод огт үйл ажиллагаа явуулалгүй алга болсон 19 койн байгаа. Иргэдээс мөн энэ тал дээр маш их гомдол санал ирсэн. Нийт 23 бирж байгуулагдсанаас гурав нь хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа 16 бирж, хаагдсан 6 бирж байгаа. Хуулиас өмнө хаагдсан биржүүдээс иргэд маш их хэмжээний хохирол амслаа. Энэ бүгдийг хуулийн хүрээнд шалгуулж шийдүүлэх ажлыг хийх болно.

 "ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН Ч ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙНА" 

Мэдээллийн технологийн инженер Г.ИРЭЭДҮЙ:

Хоёр дахь арилжаанд гараагүй байгаа иргэдийн хөрөнгийг буцааж олгохыг хичээж байгаа. Би иргэдийн хөрөнгийг буцааж олгоод тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн ч чимээгүй л сууж байна. Миний бие 2021 оны арваннэгдүгээр сард койн гаргасан. 16 мянга гаруй хүнээс 20.4 тэрбум төгрөг хуримтлуулсан. Гэвч зах зээл, блокчэйний талаар иргэд мэдээлэл дутуу байсан учраас буцаж олгосон. Блокчэйн технологи нь 2008 оны аравдугаар сард биткойны үүсгэн байгуулагч залуу бий болгосон. Монголчууд сүүлийн нэг жил блокчэйн гэх нэршилийг бизнестээ хэрэглэж эхэлсэн. Гэвч энэ талаар мэргэжлийн мэдэгдэхүүнтэй баг хамт олон Монголд гарсан блокчэйн дээр ажиллаагүй. Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос иргэдийн хохирлыг шалгаж, баримт нотолгоотойгоор илрүүлж иргэдийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.

Крипто биржүүд өөрсдийн үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа гэж үзэж байгаа. Блокчэйн дээрх бүртгэлүүд асуудалтай эсэхийг бас шалгаж байна. Монгол Улсад гарсан нийт койны 90 гаруй хувь нь ажлаа хийхгүй байгаа юм. Эсвэл нууц гүйлгээ хийж ашгаа өсгөж байна. Энэ бүх нууц үйл ажиллагаа дээр холбооны зүгээс шалгаж, илрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Койнуудын талаар тийм ийм гэж хэлэхгүй. Тэдгээрийг шалгана, асуудалтай байвал хариуцлага хүлээлгэнэ. Би өмнө нь ч хэлж байсан иргэдийн койн авсан хүмүүс чинь гадаадад өрөө дараад зугаалж байна. Тэр үед бүгд  төлбөртэй PR-д нь итгээд намайг луйварчин гэж ярьцгааж байсан. Гэтэл одоо жинхэнэ луйварчинг нь барьж өгөх гээд бид ажиллаж байна. Хуулийн дагуу ажиллая, оройтоогүй байна.

А.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж