Монгол иргэд “KK парк‘”-ын хохирогч болох эрсдэлтэйг дахин сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Монгол иргэд “KK парк‘”-ын хохирогч болох эрсдэлтэйг дахин сэрэмжлүүлэв

Монгол иргэд “KK парк‘”-ын хохирогч болох эрсдэлтэйг дахин сэрэмжлүүлэв

Тагнуулын ерөнхий газраас сарын өмнө сэрэмжлүүлэг гаргасан. Тодруулбал, Монгол иргэд Мьянмар улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаатай холбоотой анхааруулга гаргаад буй. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас дахин сэрэмжлүүлэг мэдэгдэл гаргалаа.

ТЕГ-аас өгсөн мэдээллээр цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш зүүн өмнөд Азийн орны 20-35 насны залуус хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирол явдал нэмэгдсэн. Тухайлбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мяньмар улсын “КК Парк”-т Монгол Улсын зарим иргэд хохирогч болсон нь тогтоогдоод байна.

Цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг, мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж өөрийн иргэдээ гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж эхэлсэн.

Дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ цахим орчинд “Англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд авна” гэж өндөр, цалин хангамж амласан худлаа зар мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж авчирч байна. Улмаар онгоцны зардал, хувцас, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалтын дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг.

ТЕГ-аас иргэдээ Монгол Улсад буцаан авчрах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Иймд хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн гадаад улсад зорчихоос сэрэмжлүүлж байна.

ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖЛЫН ЗАРААР ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар сэрэмжлүүлсэн. Тухайлбал, “KK парк‘” буюу өөрсдийн сурталчилгаандаа “Asia Pacific New City” гэх нэрийг ашиглаж буй газар нь Тайланд, Мьянмар улсын хилийн ойролцоо Мьянмарын зэвсэгт босогчдын мэдлийн бүс нутагт байрладаг цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг болох талаар бүс нутгийн улс, орнуудын хууль хүчний байгууллагаас мэдээлж, тухайн газарт өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулсаар байгаа билээ.

Иймд, олон нийтийн цахим сүлжээ болон бусад хэлбэрээр тавьсан Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзахыг ГХЯ-наас сэрэмжлүүлэв.

Мөн энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас дахин анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж