ХУД-ийн Тамгын газар албан хаагчдын “Хүүхдийн өрөө”-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

ХУД-ийн Тамгын газар албан хаагчдын “Хүүхдийн өрөө”-тэй боллоо

ХУД-ийн Тамгын газар албан хаагчдын “Хүүхдийн өрөө”-тэй боллоо
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ажилчдын ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хүүхдэд ээлтэй орчин бүхий “Хүүхдийн өрөө”-г тохижуулан хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр байгууллагын эцэг эхийн зөвлөлийг байгуулах, хүүхэд хамгааллын бодлоготой байхыг заасан байдаг.
Хүүхдийн өрөөг байгуулснаар бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажлаа хийх нөхцөл боломж бүрдсэн зэрэг олон давуу талтай төдийгүй хүүхдүүд хичээлийнхээ өмнө, эсвэл тарж ирээд тус өрөөнд хичээлээ давтах, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөх, тоглох зэрэг өрөөг ашиглах боломжтой.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь байгууллагынхаа дэргэд “Эко бүлэг” цэцэрлэгийг Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон нээж, албан хаагчдынхаа хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн.
“Эко бүлэг” цэцэрлэгийг байгуулснаар Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх, хэлтэс албадын ажилтан, албан хаагчид ажилтайгаа ойрхон сургуулийн өмнөх боловсролд хамруулан ажлаа тайван, санаа амар хийж чадах боломжтой болсон.
Хүүхэддээ санаа зоволгүйгээр ажлаа хийх нөхцөлийг ажилтнууддаа бүрдүүлэн ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИНГ бүрдүүлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас УРИАЛЖ байна.    
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж