Оросын дүрвэгчид Берингийн хоолойг гаталж Аляскад хүрчээ | News.MN

Оросын дүрвэгчид Берингийн хоолойг гаталж Аляскад хүрчээ

Оросын дүрвэгчид Берингийн хоолойг гаталж Аляскад хүрчээ

Оросын дүрвэгчид Берингийн хоолойг гаталж Аляскад хүрчээ

ОХУ-ын хоёр иргэн энэ долоо хоногийн эхээр завиар Берингийн хоолойг гаталж, Аляскад хүрчээ. Тодруулбал, тэд АНУ-ын Аляска мужийн баруун хэсэгт орших Сент-Лоуренс арал дээр бууж, улмаар завь ашиглан Берингийн хоолойг гаталсан байна. Тэд Путины хэсэгчилсэн дайчилгаанаас зугтаж, орогнол хүсч яваа аж.

“Дүрвэгчид цэргийн албанаас зайлсхийж Оросын зүүн эргээс зугтсан. Тэднийг Анкораж хот руу хүргэж, үзлэг шинжилгээнд хамруулсан. Дараа нь АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу асуудлыг шийднэ” гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш дүрвэгсэд Финланд, Гүрж, Монголыг олноор зорьсон бол энэ удаад усан замаар АНУ-д хүрчээ. Тэдний ирсэн явдал тун гэнэтийн байсныг Аляскийн захирагч онцлоод, хувь хүмүүсийн нааш чиглэсэн урсгалыг таамаглах боломжгүй гэв. “Бидэнд ийм зүйл тохиолдох талаар ямар ч мэдээлэл алга. Магадгүй ганц удаагийн явдал ч байж болох юм” гэв.

Түүнчлэн ирэх өдрүүдэд Аляскийн хойд хэсэгт шуурга шуурахыг анхааруулав. Энэ үед Берингийн хоолойгоор дамжин өнгөрөх нь аюултай юм. Орос ба Аляскийн хоорондын хамгийн нарийн зай нь 88 км байдаг. Энэ явдалтай холбоотойгоор тус мужид хилийн хамгаалалтыг чангатгахыг уриалжээ.

Энэ үйл явдал хоёр зүйлийг тодорхой харуулж буйг албаны хүн хэлэв. “Нэгдүгээрт, Оросын ард түмэн дайныг хүсэхгүй байна. Хоёрдугаарт, Аляска муж Оростой ойр оршдог тул бид АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой” гэлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ganaa 2022-10-07 178.174.229.45

eh ornoo hediid henees hamgaalah be gedeg chin tusdaa asuudal odoogoor Orosod hen ch dovtoloogui hen ch zanalhiileegui bna .

Avatar

ҮНЭН 2022-10-07 203.217.139.240

ХОНШООРТОЙ ЭРС ЮМ ДАА

Avatar

urvagch hulchgaruud l bnaa. 2022-10-07 59.153.113.109

aimhai hulchgar eh oronoo bodogui hvmvvs bnaa.

Avatar

ХАХАХА 2022-10-07 192.82.72.2

ХАХА ТЭНЭГ ҮХЭР ГЭДГЭЭ БҮҮ ГАЙХУУЛААД БАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж