Бритто картаа уншуулаад катарт

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Бритто картаа уншуулаад катарт

Happy Art урлагийн төрлийг үндэслэгч, Бразилын алдарт зураач Ромеро Бриттогийн бүтээлийг ХХБ албан ёсны эрхтэйгээр картын загварт буулган БРИТТО ВИЗА олон улсын картыг зах зээлд нэвтрүүлсний 1 жилийн ой тохиож байна. Бритто виза карт нь тогтмол урамшуулал, хөнгөлөлт, буцаан олголттой гэдгээрээ Happy Харилцагчтай онцлог карт билээ.

Тэгвэл ХХБ Бритто карт эзэмшигчдэдээ зориулсан “Happy Loyalty – Визатай хамт Катарт хүрье” урамшуулалт хөтөлбөр үргэлжилсээр байна. Хөтөлбөр 2022.09.27 – 2022.10.20-ны өдрийг дуустал явагдана. Харилцагч та тус хугацаанд Бритто картаараа хийсэн гүйлгээ бүрдээ л оноо цуглуулж хөтөлбөрт оролцох боломжтой. Хөтөлбөрийн төгсгөлд хамгийн их оноо цуглуулсан нэг харилцагч FIFA World Cup Qatar 2022™  тэмцээний финалын тоглолтыг үзэх супер эрхтэй болох билээ.

Урамшуулалт хөтөлбөрт оролцохдоо:

  • Бритто картын нэг удаагийн худалдан авалтын 15,000₮ -с дээш гүйлгээнд 1 оноо
  • Бритто картын нэг удаагийн худалдан авалтын 300,000₮ -с дээш гүйлгээнд нэмэлт 5 оноо
  • Аяны хугацаанд TDB Online банкаар 10–с дээш гүйлгээ хийсэн тохиолдолд 10 оноо

Бритто картгүй хүмүүс нь тэгээд яахын бэ? гэж гуниглах хэрэггүй. Та #TDB_online болон зайнаас бүртгэлтэй дугаараасаа 1900-1977 лавлах дугаарт холбогдож эсвэл өөрт ойр байрлах салбараас загварлаг БРИТТО картаа захиалаад урамшуулалт хөтөлбөрт оролцоорой. Хэрвээ #TDB_online-аар картаа захиалбал Бритто картын жилийн хураамж 20% хөнгөлөлттэй байгааг дахин дуулгая.

Хамгийн өнгөлөг, хамгийн гоё загвартай Бритто виза карт танд үргэлж хэрэг болно. Хамгийн гол нь Таны хэрэгцээ шаардлагадаа нийцсэн Монголдоо тэргүүлэх олон байгууллагаар үйлчлүүлэх бүрдээ 3-10%-ийн буцаан олголт авах юм шүү. Мөн мэдээж гадаадын хаана ч аялж, ажиллаж, сурч явахдаа ашиглах хамгийн найдвартай карт байж чадна.

ВИЗАТАЙ ХАМТ КАТАРТ ХҮРЬЕ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж