Самнасан ноолуурын 81.9 хувийг Италид экспортолжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Самнасан ноолуурын 81.9 хувийг Италид экспортолжээ

Самнасан ноолуурын 81.9 хувийг Италид экспортолжээ
2022 оны эхний есөн сард экспортод 8919.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39.3 хувиар өссөн байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 7603.7 сая ам.доллар буюу 85.2 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 754.0 сая ам.доллар буюу 8.5 хувь байв.
Мөн нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 400.1 сая ам. доллар буюу 4.5 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.2 хувийг эзэлж байна.
2022 оны эхний есөн сард экспортолсон:
  • хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 90.8 хувийг Хятадад;
  • үхэр адууны боловсруулсан ширний 80.9 хувь, самнасан ноолуурын 81.9 хувийг Италид;
  • ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь Хятадад тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82.0 хувийг эзлэж байна.
Монгол Улс дэлхийн 63 оронд бараа экспортлосноос Хятадад 84.5 хувь, Швейцарьт 7.8 хувь, Сингапурт 3.6 хувь тус тус ногдож нийт экспортын 95.9 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж