Ханиадны сиропоос болж 66 хүүхэд нас баржээ | News.MN

Ханиадны сиропоос болж 66 хүүхэд нас баржээ

Ханиадны сиропоос болж 66 хүүхэд нас баржээ

Ханиадны сиропоос болж 66 хүүхэд нас баржээ

Гамби улсад ханиадны сиропоос болж 66 хүүхэд нас барсан байж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулав. Уг сиропыг Энэтхэг улсын “Maiden Pharmaceuticals” компанид үйлдвэрлэжээ. Тодруулбал, “Promethazine oral solution”, “Kofexmalin baby cough syrup”, “Makoff baby sough syrup”, “Magrip N Cold syrup” гэсэн сиропууд байснийг ДЭМБ тодруулжээ. Сироп үйлдвэрлэгч компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Энэтхэгийн албаны хүмүүс энэ сироп хүүхдүүдийн нас баралттай холбогдсон гэх нотлох баримтыг ДЭМБ-аас хүсчээ. Сироп нь бөөрний цочмог гэмтэл үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж байна. Дөрвөн бүтээгдэхүүнийг албан бус зах зээлээр дамжуулан бусад улс оронд илгээсэн байж болзошгүй.

Гамби улсад долдугаар сарын сүүлээр таваас доош насны хүүхдүүдийн дунд бөөрний цочмог гэмтлийн тохиолдол нэмэгдэж эхэлсэн. Үүний дараагаас ДЭМБ-ын зүгээс арга хэмжээ авчээ. Тус улсын засгийн газар бүх төрлийн парацетамолын сиропын хэрэглээг зогсоож, оронд нь шахмал эм хэрэглэхийг зөвлөөд байна. Хориг тавьснаас хойш нас баралтын тоо буурсан ч сүүлийн хагас сарын дотор дахин хоёр хүн бүртгэгджээ.

Одоогоор дээрх эмүүд аюултай эсэхийг шинжлэх лаборатори Гамбид байхгүй тул гадаадад шалгаж үзэх шаардлагатай болсон. Гамби улс чанарын хяналтын лабораторийн санхүүжилт авахаар Дэлхийн банктай хэлэлцэж байна. ДЭМБ шалгаж үзэхэд дээрх бүтээгдэхүүнүүдэд диэтилен гликол болон этилен гликол гэсэн бодис хүлээн зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээгээр агуулагдаж буйг тогтоожээ. Эдгээр бодис нь хортой бөгөөд хэвлийн өвдөлт, бөөлжилт, суулгалт, шээс хаагдах, толгой өвдөх, сэтгэц өөрчлөгдөх, бөөрний цочмог гэмтэл үүсгэж, үхэлд хүргэх магадлалтай. Түүнчлэн суулгалт, бөөлжилт үүсгэдэг И.коли нэртэй бактерийн ул мөр олджээ.

Эмийг үйлдвэрлэгч нь зөвхөн Гамби улсад л нийлүүлсэн байж магадгүй гэж Энэтхэгийн Мансууруулах бодисын стандарт хяналтын төв байгууллага хэлжээ. Гэвч үйлдвэрлэгч нь дээрх хортой бодисуудаа өөр бүтээгдэхүүнд мөн ашигласан байж болзошгүйг анхааруулав.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-07 197.211.63.74

Сайхан мэдээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахад мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis эмнэлэгтэй холбогдоорой @
( fortis.hospital.in@gmail.com ) тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө хагасыг нь төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбоо барьж, зөвхөн та л бол ядуурлаас үүрд ангижрах болно. сонирхож байна (fortis.hospital.in@gmail.com)

Avatar

Зочин 2022-10-07 59.153.113.85

манайх энэтхэг, индонезээс эм авахаа болиочээ. арай

Avatar

Зочин 2022-10-07 202.9.46.151

Энэ эмнүүд нь Монголд ороод ирээгүй л байгаасай!!!
Энэтхэгийн эмүүд их орж ирдэг болсон ш дээ!!!

Avatar

ҮНЭН 2022-10-07 203.217.139.240

ЭНЭТХЭГ НЭЭРЭЭ АЙМААР ГАЗАР ЮМ АА

Avatar

Зочин 2022-10-07 202.55.188.86

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-10-07 192.82.81.207

ЭНЭТХЭГИИН ЦАХИУР ТУМРИИН ЭМНУУД БУГД ХУРАМЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж