Унгарт багшийн цалин нэмэхийг шаардан эцэг эх, оюутнууд жагсав

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Унгарт багшийн цалин нэмэхийг шаардан эцэг эх, оюутнууд жагсав

Унгарт багшийн цалин нэмэхийг шаардан эцэг эх, оюутнууд жагсав

Унгар улсад 35 мянга гаруй оюутан, багш, эцэг эх  жагслаа. Тэд цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй багш нарыг дэмжиж, мөн жагсаал хийсэн багш нарыг ажлаас халсныг эсэргүүцсэн. Жагсаал Лхагва гаригийн өглөө парламентын ордны гадаа талбайгаас эхэлсэн.

Жил бүрийн аравдугаар сарын 5-нд тохиодог Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан энэ жагсаалыг товлосон. Жагсагчид засгийн газраас багш нарын ажлын ачааллыг дахин нягталж үзэхийг шаардан хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй Маргарет гүүрийг дүүргэн жагслаа. “Багш нарыг бүү халаач”, “Багш байхгүй бол ирээдүй байхгүй” гэсэн лоозонг тэд барьжээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Будапештийн дунд сургуулийн хэд хэдэн багшийг эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн хэргээр ажлаас нь халжээ.

Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Виктор Орбаныг ерөнхий сайдаар дахин сонгогдсоноос хойших хамгийн том жагсаал болов. Будапешт хотын дарга Гергели Карачсони жагсагчидтай санаа нэг байгаа тул тэдэнд саад болохгүй гэж мэдэгджээ.

Тус улсад багш нар өнгөрсөн гуравдугаар сард мөн жагсаал хийсэн. Сүүлийн жилүүдэд багш нарын ажил хаялт асар их болжээ. Багшлах боловсон хүчний гуравны нэг нь байнга гарч байгаа аж. Засгийн газар боловсролын салбарт ажил хаялтыг боломжгүй болгох үүрэг өгсөн нь шүүмжлэлд өртөөд буй. Тус улсад Covid-19-ийн хязгаарлалтаас шалтгаалаад өнгөрсөн хавраас жагсаал цуглааныг хориглосон. Одоо хүртэл энэ хязгаарлалтыг сулруулаагүй байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж