Месси: "Катар-2022" миний сүүлийн дэлхийн аварга

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Катар-2022

Месси: "Катар-2022" миний сүүлийн дэлхийн аварга

Месси: "Катар-2022" миний сүүлийн дэлхийн аварга

Агуу Лионель Мессигийн хувьд удахгүй эхлэх “Катар-2022” тэмцээн түүний сүүлийн дэлхийн аварга байх гэнэ. Өдгөө Францын ПСЖ-д хүчин зүтгэж буй тэрбээр энэ улирал тун онцгой байгаа бөгөөд өнгөрсөн жил шигшээ багийнхаа хамтаар тивийнхээ аварга болсон билээ. Өдгөө 35 настай Месси ирэх арваннэгдүгээр сарын 20-нд эхлэх Катарын дэлхийн аваргад сүүлийн удаа зодоглоно гэдгээ ярьжээ.

Тэрбээр “Star+” телевизэд өгсөн ярилцлагадаа “Ирэх дэлхийн аварга миний сүүлийнх байх болно. Бид ирэх тэмцээний гол фаворит эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ түүхэндээ бид үргэлж гол өрсөлдөгч нь байсаар ирснийг, энэ бүх зүйл ямар учиртайг, зүгээр нэг оролцохоос илүү гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ бид гол өрсөлдөгчид биш ээ. Өнөөдрийн байдлаар биднээс илүү багууд байна. Гэхдээ бид тэдний түвшинтэй ойрхон байгаа. Бидэнд яг одоо сайхан мөч тохиож байна. Бүрэлдэхүүн формтой байна. Дэлхийн аваргаар юу ч тохиолдсон хүнд байх болно. Гол фаворитууд үргэлж түрүүлдэг зүй тогтол байхгүй шүү дээ. 2014 оны бүрэлдэхүүнтэй ижил төстэй зүйлийг одоогийн багаас харж байна. Бид хамтдаа байхыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Месси болон Аргентины шигшээ баг 2014 онд дэлхийн аваргад түрүүлэхэд ойрхон байсан ч Германы шигшээ баг финалын тоглолтод нэмэлт цагт хожлын гоол оруулсан түүхтэй.

Месси энэ улирлын талаар “Бие махбодийн хувьд би сайн байна. Энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулахад улирлын өмнөх бэлтгэл, тоглолтуудаа сайн хийх боломжтой байлаа. Өнгөрсөн жил ПСЖ-д ирсэн маань ч нөлөөлсөн байх. Өнгөрсөн жил шинэ улирал эхэлсэн хойно тоглолтод оролцож эхэлсэн учир эхэндээ жаахан хэмнэлгүй байсан. Харин улирлын дундуур шигшээ багуудын цугларалтаас гэмтэлтэй эргэж ирсэн. Харин энэ жил өөр байна. Өөр бодолтой, өөр сэтгэл зүйтэй, маш их урам зоригтой байна” гэжээ.

Месси хамгийн анх 2006 онд Германд болсон ДАШТ-д оролцож байлаа. Үүнээс хойш өдийг хүртэл нэг ч алгасалгүй оролцож, нэг мөнгөн медаль хүртээд байна. Энэ жил Аргентины шигшээ баг үнэхээр онцгой байгаа бөгөөд тэд ДАШТ-ий эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Саудын Арабын эсрэг хийнэ. Үүнийхээ дараа Мексик, Польш зэрэг улсуудтай хүч үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж