Пёньяны байлдааны нисэх онгоцууд өчигдөр /2022.10.6/ Өмнөд Солонгосын хилийн дагуу эргэлдэж, агаараас дайралт хийх түгшүүрийг үүсгэжээ. Үүний хариуд Өмнөд Солонгосын талаас байлдааны 30 нисэх онгоцоо хөөргөж, болзошгүй дайралтаас сэргийлэх, өдөөн хатгагчдыг хөөн явуулах ажиллагааг гүйцэтгэсэн байна.
Сөүлийн армийн мэдээллээр Хойд Солонгосын талаас найман сөнөөгч, дөрвөн бөмбөгдөгч онгоцоор өдөөн хатгалга хийсэн аж.
АНУ, Өмнөд Солонгосын арми хойгт цэргийн хамтарсан сургуулилалт хийж буйг эсэргүүцэн Пёнья сүүлийн хоёр долоо хоногт олон удаа пуужин хөөргөсөн. Цэргийн сургуулилалтад оролцохоор АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч "USS Ronald Reagan" хөлөг онгоц хойгт ирсэн нь Пёньянаас хүчтэй эсэргүүцэл дагуулж байна. Хойд Солонгос нь өчигдөр богино зайн тусгалын хоёр пуужин харвасан.
Өмнө нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис өнгөрсөн долоо хоногт Сөүлд айлчилсныг эсэргүүцэн гурван ширхэг баллистик пуужинг тэнгис рүү харвасан.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ