Ж.Батзандан 12.6 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүйн улмаас саатуулагдав

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан 12.6 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүйн улмаас саатуулагдав

Ж.Батзандан 12.6 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүйн улмаас саатуулагдав

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өчигдөр /2022.10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ. Тухайлбал, түүнийг өөрийн туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй хэрэгт буруутган цагдан хорьсон байна. Энэ хэрэгт холбогдуулан түүний туслах, Шинэ намын дарга Г.Аюулгүйг хамт шалгаж байна. Мөн дээрх зээлийг авах тухайн үед Ж.Батзандан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир саатуулсан байна.

Үүнээс гадна, түүний төрсөн ах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг саатуулсан талаар бид мэдээлсэн. Түүнийг Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж буй.

Энэ талаар АТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Өмнө нь Дарханы замтай холбоотой бүх албан тушаалтныг шалгана, 30 объектод нэгжлэг хийж байгаа гэдгийг мэдээлж байсан. Түүнээс хойш ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байсан. Ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд баривчлах үндэслэл тогтоогдсон учир прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай баривчилсан" гэж мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж