И.К.Азизовыг албадан гаргах шаардлага хүргүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

И.К.Азизовыг албадан гаргах шаардлага хүргүүлнэ гэв

И.К.Азизовыг албадан гаргах шаардлага хүргүүлнэ гэв

"No double standart” иргэдийн хөдөлгөөн өнөөдөр /2022.10.07/ Монголд суугаа Оросын элчин сайд И.К.Азизовыг Монголоос хөөж, албадан гаргах шаардлага хүргүүлнэ гэв. Тодруулбал, 14:00 цагт Гадаад харилцааны яамны үүдэнд иргэд нээлттэй цуглаж мэдээлэл хийх юм.

Учир нь Оросын элчин сайд И.К.Азизов Монгол Улсын асуудалд хэт оролцож, эрчим хүч, усан цахилгаан станцын төслүүд гацаахад нөлөөлдөг гэж үзэж байгаа бөгөөд буцахыг нь хүлээх биш #PersonaNonGrata өгөх ёстой гэдэг шаардлага тавьж буй аж.

Цар тахлын үеийн хязгаарлалтын дэглэм зөрчсөн, хууль сахиулагчийг эсэргүүцэж, хаалттай Цагдан хорих ангиас эрүүгийн хэргийн холбогдогчийг гаргасан зэрэг хэрэгт холбогдсон “No double standard” иргэдийн хөдөлгөөний Э.Одбаяр нарын таван хүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард хилээр гарахыг нь хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэсэн ч тус хөдөлгөөнийхөн улс оронд үүсээд буй нөхцөл байдлын төлөө дуу хоолойгоо хүргэсээр байна гэсэн юм.

Мөн тус иргэдийн хөдөлгөөний зүгээс Засгийн газар хилээр орж ирж буй иргэдийн асуудлаар урьдчилан төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэйг өнгөрсөн есдүгээр сард анхааруулсан.

Энэ талаар "No double standard" хөдөлгөөний гишүүн Э.ОДБАЯР:

-Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр  үргэлжилбэл тооцоолоогүй үйл явдал, хүний урсгал нэмэгдэх магадлалтай. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ. Болзошгүй хүндрэл бэрхшээлийг урьдчилан тооцож, үүнийг даван туулахад чиглэсэн цогц төлөвлөгөөг Засгийн газраас гарган, урьдчилан бэлтгэл хангаж ажиллах шаардлагатай. Дайны дайчилгаанаас дайжин ирсэн иргэдийг албадан гаргахгүй байх, үүнтэй холбоотой ОХУ-ын аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд татагдан оролцохгүй байх зөвлөмж шаардлагыг хүргүүлж байна. Дэлхийн бусад улс энэ нөхцөл байдлыг хүмүүнлэг энэрэнгүй байдлаар шийдэж байгаа. Хилээр нэвтэрч орж ирсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж болзошгүйтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Хэрэв шаардлагатай бол эдгээр үйл ажиллагааг зохион байгуулахад иргэний нийгмийн байгууллагууд сайн дурын үндсэн дээр хамтарч ажиллахад бэлэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж