Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэв? | News.MN

Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэв?

Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэв?

Сүүлийн сард олны анхаарлыг татаж буй дуулиант хэргүүдийг хэрхэн  шийдвэрлэсэн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


ДАРХАНЫ ЗАМЫН АСУУДЛААР ДАХИН НЭГ ХҮНИЙГ СААТУУЛАВ

Авлигатай тэмцэх газраас Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг баривчилсан талаар өчигдөр /2022.10.06/ мэдээлсэн. Тодруулбал, АТГ-аас 2021 оны Азийн хөгжлийн банкнаас зээл олголттой холбоотойгоор зам барих багцын ажил. Мөн 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор шалгалт хийж буй.

Тендерийн бичиг баримт боловсруулсан, сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилттэй холбоотойгоор шалгалт явуулж байгаа бөгөөд одоогоор гурван хүнийг саатуулаад байгаа юм.

Дарханы замтай холбогдуулан тендер шалгаруулсан бүх албан тушаалтнуудыг  шалгана гэдгийг АТГ мэдэгдсэн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын хяналтан дор баривчлах үндэслэл тогтоогдсон тохиолдолд саатуулж байгаа аж.

Одоогоор 10 гаруй албан тушаалтныг шалгаж, найман хүнийг нь яллагдагчаар татсан байна.

Өнгөрсөн Лхагва гаригийн орой Ж.Бат-Эрдэнийн саатуулах үеэр гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө олдсон мэдээлэл гарсан. Гэвч үүнд АТГ тайлбар өгсөнгүй. Ямартай ч ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд баривчлах үндэслэл тогтоогдсон учир прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай баривчилсан гэв.

“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШЛОВ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан.

Шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

УДШ С.ЭРДЭНИЙН НЭРИЙГ ЦАХИМ БҮРТГЭЛИЙН САНД СЭРГЭЭХ ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Дээд шүүхийн нийт шүүгчдийн есдүгээр сарын 27-нд болсон хурлаар АН-тай холбоотой өргөдлүүдийг хэлэлцсэн байна.

Тодруулбал, тус хуралдаанаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлийг хэлэлцэж, өргөдлийг буцаажээ.

Мөн Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдөл, Монголын Либерал намын даргыг өөрчлөн томилсныг бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг тус тус хэлэлцсэн байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар эдгээр өргөдөл, хүсэлт, албан бичгүүдийг нэгтгэн хэлэлцээд, Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас өмнө гаргасан тогтоолуудад заасан зөрчил арилаагүй хэвээр байна гэж үзэж, хүсэлтүүдийг тус тус хангахгүй, бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэжээ.

МЭЕГ-ЫНХАН ВАКЦИНЫ ТӨСВӨӨС ЗАВШСАН ХЭРГИЙН ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Малын мялзан өвчний эсрэг зарцуулах улсын төсвийн мөнгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд шамшигдуулсан хэргийг АТГ шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны наймдугаар сард Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга, профессор З.Батсүх нарыг баривчилсан байдаг. Гэвч дараа нь батлан даалтад гаргаж, гадуур шалгаж эхэлсэн.

Тэднийг импортоор оруулж ирсэн малын вакциныг өндөр үнээр улсад шахаж, дундаас нь 800 мянган ам.доллар завшсан хэрэгт холбогдуулан шалгасан юм.

АТГ-аас өгсөн мэдээллээр "Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ давуулан ашиглаж, яаралтай дамжуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2, 34.1.9 дэх заалтуудыг зөрчиж, БНЭУ-ын нэр бүхий компанитай 2008-2020 онуудад хэд хэдэн удаа гэрээ байгуулж, нийт 3.9 тэрбум төгрөг шилжүүлэн авсан.

Харин Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга З.Батсүх нь компани үүсгэн байгуулж, Энэтхэг улсын Хестэр бионсес лимитэд компанитай 2016 онд агентын гэрээ байгуулж, дээрх мөнгийг угааж, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шилжүүлсэн" гэсэн юм. Одоогийн байдлаар тус хэргийг прокурор үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

БАНКНЫ НЭГ ХУВИЙН ШИМТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХЭЛЭЛЦЭНЭ

Арилжааны банкууд иргэдээс нэг хувийн шимтгэл авдаг талаарх иргэний гомдол Улсын дээд шүүхэд ирсэн талаар мэдээлсэн. Өмнө нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр арилжааны 11 банканд шалгалт хийсэн. Ингэхдээ 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагааг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон гэх зөрчил илрүүлсэн.

Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж буй.

Мөн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн бөгөөд есөн банкинд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Арилжааны есөн банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулах нэг сарын хугацаатай албан даалгавар хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.

Мөн банкны нэг хувийн зээлийн шимтгэлийн талаар Эдийн засагч Д.Ангар бидэнд өгсөн ярицлагандаа дурдсан. Тодруулбал, “Сүүлийн үед өрнөөд буй кейсын тухайд байгууллага биш хувь хүний зүгээс шүүхэд хандсан байсан. Нийтийн эрх ашгийн төлөө бус, зөвхөн “арилжааны банк зээл олголтын шимтгэл надаас зургаан сая төгрөг авсан байна. Хуулиараа банкууд зээл олголтын шимтгэл авах эрхгүй байсан байна. Надаас зургаан сая төгрөг авсан байна. Тиймээс уг мөнгөө буцааж авъя” гэдэг асуудал юм билээ.Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашгийн төлөө хуулийн фирм нэгдсэн процесс биш нэг этгээд зөвхөн өөрийнхөө банкинд төлсөн зургаан сая төгрөгийн шимтгэлээ авъя гэсэн маргаан өрнөж байгаа” гэсэн юм.

Улсын дээд шүүх дээрх кейс хэрхэн шийдэгдэхээс хамаарч иргэдийн дунд банкны зээлийн шимтгэлийн нэг хувиа эргүүлж авах нь гэсэн хүлээлттэй буй.

Тэгвэл УДШ өнгөрсөн сарын 27-нд хуралдаж Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгах зохицуулалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлийг хангаж байна гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-07 124.158.69.134

Миний аав ариун цагаан гээд байсан даа. Гэтэл БАТЗАНДАНГИЙН прокурор асан аав нь хүүхдүүддээ хулгай хийхийг зааж өгчээ.

Avatar

Зочин 2022-10-07 139.5.216.226

У.ХҮРЭЛСҮХ, Ц.НЯМДОРЖ НАР ИХ ХЭРГҮҮДИЙН ЗАХААС ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЭХЭЛСЭН БОЛОВЧ БАРАГ СӨХӨХ АГШНААС ДАЙРАЛТАД ӨРТСӨН. Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХӨБАНКНЫ ХЭРГИЙГ СӨХӨЖ МӨН Л ХУЛГАРУУДЫН ДАЙСАН БОЛЖ ЯАЖ ХАРААЛГАЖ БАЙГАА БИЛЭЭ. ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ҮЙ ОЛОН ЦАГААНДАА ГАРСАН ЛУЙВРУУД, АЛЛАГА, СҮҮЛЭЭС НЬ ГЭВЭЛ ОЮУТОЛГОЙН АСУУДАЛ, АСЕМИЙН, 2012-2016 ОНЫ ИХ ЛУЙВРУУД ЗАМХРАХ ШАТАНДАА ОРЖ, ХУУЛИЙНХАН БУУЖ ӨГЧ, ЭХ ОРОНЧИД НЬ ДАЙСАН БОЛООД ЖУЖИГ ДУУСАХ БОЛОЛТОЙ

Avatar

дАВАА 2022-10-07 139.5.217.49

шударга л хандах хэрэгтэй дээ, нөгөө хуулийнхан оролцсон бүлэг хэргүүд яасан бэ, шүүхийн шатанд нэр бүхий шүүгч нар нь хэрэгсэхгүй болгох ажил явуулаад байгаа юм биш үү, ялангуяа дээд шүүхэд байГАА ЗАРИМ НЭГ НӨХӨД ,

Avatar

Зочин 2022-10-07 103.57.93.146

ХАА ХАА ХУЛГАЙЧ ЭРХ МЭДЭЛТЭН ТЭДНИЙ ГАР ХӨЛ ҮҮД ТЭГЭС ГЭЭД ЧЭМЭЭГҮЙ БОЛЖ ЯМАР Ч ХАРИУЦЛАГ ХҮЛЭЭДГҮЙ ХӨГЖЛИЙН БАНК САРХАЛ ЭРДЭНЭ БЭЛЭГ БАДАМЖУНАЙ ТЭГҮҮТЭНИЙ ХЭРЭГ БАЯРЦОГТ БАЯР НАРЫН ХЭРЭГ
ТӨМӨР ЗАМЫН ХЭМЭЭХ БАТТУЛАГЫН ХЭРЭГ ӨМГӨӨЛӨГЧ БААСАНЦОГТ НАРЫН ХЭРЭГ ГЭХ МЭТ ХЭРГҮҮД ЗАРИМ НЬ ӨНӨӨДӨР ХЭРЭГ БИШ БОЛОХ ТИЙШ ХАНДАЖ БАЙНА ЭРХ МЭДТЭЙ БАЙСАН ХУЛГАЙЧ НАРЫН ГАР ТӨРД МАШ УРТ БАЙНА
ХҮРЭЛСҮХ АМЬ НАСААН БОДООД ЭНЭ ХУЛГАЙЧ а******н НАРААС АЙЖ ХЭРЭГ ХЭРЭГ БИШ БОЛОЖ ЭЭ ДЭЭ

Avatar

Зочин 2022-10-07 192.82.92.249

Гэр бүлээрээ авилгачин, худалч, хулгайч байж болдогийн тод жишээ нь Батзандан, Бат-Эрдэнэ. Ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүд нь уншиж байвал өмсөж байгаа хувцас, идэж байгаа хоол чинь, амьдарч байгаа байр чинь, унаж байгаа унаа чинь бүгд хулгайн зүйл шүү гэдгийг хэлчихье. Ичиж, нуугдаж амьдраарай хулгайч нараа.

Avatar

чойжоо 2022-10-07 124.158.68.182

эд нар дээр гэр бүлээрээ а******н хулгайч луйварчид бөгөөд хятадын эрлийзүүд учир мөнгөн хуримтлалтай болж чадахын зэрэгцээ прокурор,цагдаагийн хурандаа ЗГ-н хуулийн хэлтсийн даргыг бүх насаараа хашсан хүмүүстэй гэрлэх худ ураг болох ажлыг нарийн зохион байгуулсан Жамбын Соронзон,Ж.Содбилэг Ж.Солонго Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаЛүндэндорж нарынхан Жирэмсэн хоёр бүсгүйг машинаараа дайрч алаад ялгүй үлдсэн Орос 3-р сургууль,Кино үйлдвэрийг эзлээд суучихсан байдаг

Avatar

Зочин 2022-10-07 192.82.64.158

МАНАН байгаа цагт Дуулиант хэргүүд хэрхэн биш хэзээ ч шийдвэрлэгдэхгүй нь ойлгомжтой шд.

Avatar

Зочин 2022-10-07 192.82.81.207

БАТЗАНДАНГАС АВИЛГАЛД АВСАН МУНГИГ ДАРХАНИ ЗАМД АМИА АЛДСАН ХУМУСТ НУХУН ТУЛБЭРЭР УГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж