Жүдо ДАШТ: Б.Хорлоодой дагах барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: Б.Хорлоодой дагах барилдаан хийнэ

Жүдо ДАШТ: Б.Хорлоодой дагах барилдаан хийнэ

НЭМЭЛТ:

Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аваргын хоёр дахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн -66 кг

  • Ё.Басхүү хоёрдугаар тойрогтоо Бахрейны Рамазан Коджаковыг ялсан ч удаах тойрогтоо Италийн Элиос Манзид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
  • Г.Хэрлэн эхний тойрогтоо Францын Валиде Хяартай учраа таарч барилдсан ч барилдааны үеэр өрсөлдөгчийнхөө гарын хөшсөн гэх учир ялагдал хүлээлээ.

Эмэгтэйчүүдийн -52 кг

  • Б.Хорлоодой хоёрдугаар тойрогтоо Унгарын Река Паппыг удаах тойрогтоо Португалын Жоана Диогог тус тус ялсан ч хэсгийн аваргын төлөө Косовогийн Дистриа Красникид ялагджээ. Гэхдээ манай тамирчин Польшийн Александра Калетагийн эсрэг дагах барилдаан хийнэ.

Жүдо ДАШТ: Ах дүү Абэ өнөөдөр хос алтан медаль хүртэх үү?

Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аваргын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2022.10.07/ болно. Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн -66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Хорлоодой нар барилдана.

Эрэгтэйчүүдийн -66 кг

  • Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөжээ. Харин хоёрдугаар тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгоуд, Бахрейны Рамазан Коджаков нарын ялсантай нь учраа таарна. Түүнтэй хамт В хэсэгт Японы Абэ Хифүми багтжээ.
  • Г.Хэрлэн эхний тойрогтоо Францын Валиде Хяартай барилдана. Ялсныг нь Алжирын Вайл Эззине хүлээж байна.

Дэлхий нийт, жүдо сонирхогчид Абэ-Марүяама гэх сонгодог финалыг үзэхийг хүсч байна. Дээрх хоёр тамирчин олимпийн наадамд оролцох эрхийн төлөө халз барилдахад Абэ ялж, улмаар олимпийн аварга болсон түүхтэй. Харин дэлхийн аваргад Марүяама өнгөтэй байдаг.

Абэ 2019 оноос хойш зөвхөн Марүяама болон Мануэль Ломбардод хоёрт л ялагдсан гэх сүрдэм үзүүлэлттэй. Эсрэгээсээ Марүяама хариугаа авахыг туйлын хүсч буй.

Мөн энэ жинд Денис Вьеру, Важа Маргвелашвили, Ан Баул зэрэг шилдгүүд багтаж байгаа.

Эмэгтэйчүүдийн -52 кг

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Унгарын Река Папптай учраа таарчээ. Энэхүү С хэсэгт Косовогийн Дистриа Красники мөн бий.

Мэдээж олимпийн аварга Үта Абэ энэ жингийн гол фаворит. Тэрбээр хамгийн сүүлд Токиогийн олимпийн багийн барилдаанд Германы Тереза Столлд л ялагдсан. Столл ч мөн гол өрсөлдөгчдийн тоонд орсон. Мөн Францын Амандине Бушарыг мартаж үл болно. Үта Абэгийн хамгийн хэцүү өрсөлдөгч тэр байх болов уу.

Майлинда Келмендиг зодог тайлсны дараа Дистриа Красники түүний үлдээсэн орон зайг нөхөхөөр дээшээ орж ирэв. Одоохондоо Бушард, Абэ хоёр учрыг олж чадаагүй яваа Красники ирэх дэлхийн аваргаар хэрхэн барилдахыг хүлээх л үлдлээ.

Түүнээс гадна Жайлес, Река Папп, Диёора Келдиёорова, Одетте Жьюффрида зэрэг тамирчид өрсөлдөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж