"Ипотектэй иргэн нас барвал, даатгалаас нөхөн төлбөр олгоно" | News.MN

"Ипотектэй иргэн нас барвал, даатгалаас нөхөн төлбөр олгоно"

"Ипотектэй иргэн нас барвал, даатгалаас нөхөн төлбөр олгоно"

"Ипотектэй иргэн нас барвал, даатгалаас нөхөн төлбөр олгоно"

Засгийн газраас хэрэгжүүлсэн Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Барилга хот байгуулатлын яам хамтран “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг 2013 онд баталсан.

Дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас иргэдэд 80 хүртэлх метр квадрат бүхий орон сууц худалдан авахад зориулсан жилийн 8 хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээл олгож эхэлсэн. Монголбанкнаас  саяхан хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгасан байна.

Тухайлбал,

  • Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны аравдугаар сараас эхлэн санхүүжүүлэх,
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  • Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн.

Улмаар 2017 оны гуравдугаар сараас 30 жил болгож сунгасан билээ. Тус хөтөлбөрт оролцогч арилжааны банкуудад жилийн дөрвөн хувийн хүүтэй богино хугацаат санхүүжилт олгосон юм.

Ипотекийн зээл олгохгүй байгаа ч өмнө нь мөрдөгдөж байгаа зохицуулалтын дагуу хэрэв ипотекийн зээлтэй иргэд гэнэтийн ослоор амь насаа алдвал даатгалаас нөхөн төлбөр олгодог зохицуулалт байдаг гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй.

Иргэд хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээл авсан иргэн нас барсан тохиолдолд зээл нь үр хүүхдэд нь өвлөгдөг эсэх талаар ойлголт багатай байна.

“Монголын ипотекийн корпораци”-аас энэ талаар тодруулахад “Ипотекийн зээлд хамрагдсан иргэд хөрөнгийн болон зээлийн, амь нас, гэнэтийн ослын даатгалд хамрагддаг. Ипотекийн зээлтэй иргэн нас барсан тохиолдолд тухайн даатгуулагч компанид энэ асуудал хамаатай болж байгаа юм” гэж хариулав.
Мөн “Мандал даатгал”-аас тодруулахад “Ипотекийн зээл олгож буй банкууд зээлдэгчийн гэнэтийн осол болон орон сууцны даатгал гэж хоёр даатгал хийдэг. Хэрвээ зээлдэгч гэнэтийн ослоор ч юм уу амь насаа алдвал даатгалаас нөхөн төлбөр олгох эсэхийг шийддэг. Энэ нь тухайн банкны нөхцөлөөс хамаарч байгаа юм. Тухайлбал, Хаан банкны хувьд үндсэн болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш алдсан, цус харвалт, зүрхний шигдээсээр амь насаа алдсан тохиолдолд даатгалаас нөхөн төлбөр олгоно” гэж заасан байдаг. Бусад тохиолдолд шүүх эмнэлгийн дүгнэлт болон өвчний түүхийн картыг харгалзан үзэж, даатгалын нөхөн төлбөр олгоно” гэлээ.

Сануулахад, ирэх хоёр сард эдийн засаг улам хүндэрч, арилжааны банкууд он дуустал зээлд хязгаарлалт тогтоох эрсдэлтэйг хэлж байгаа юм. Тиймээс банкуудтай холбогдоход тодорхой заасан хугацаа байхгүй ч зээл олголтын материал хүлээж авахгүй байгааг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-07 192.82.67.144

даатгал бол луйвар. газар хөдлөлт орохгүй, монголчуудын амь насаа алддаг ихэнх өвчин хамаарахгүй.

Avatar

Зочин 2022-10-07 66.181.191.110

Mortgage zeelgui xynd mungiig ni uguuch ee.

Avatar

123 2022-10-07 202.179.15.130

Олон жил даатгал төлөөд ашиглаагүй бол буцаан авдаг болъё оо. Жишээ нь Эрүүл мэндийн даатгалд даатгуулчихаад даатгалаа ашиглаагүй бол үнэгүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гэх мэт урамшуулал байдаг ш дээ. Түүн шиг олон жил гэнэтийн ослын даатгал гэж маш их мөнгө төлж байна. Энэ мөнгө нь хаашаа очдогийг тайлбарлаад өгөөч. Буцааж авъя аа.

Avatar

санаа 2022-10-07 112.72.8.90

Сүүлийн үед иргэд, Төр засаг банкаараа их оролдож байгаа. Наад банкуудыг чинь унагачихвал зах зээлд орж үйл тамаа идэж босгосон бүх зүйлээ арчина бид юу ч үгүй үлдэнэ гэсэн үг . Тухайлбал ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах, нэг хувийн шимтгэлийг буцаах гэх мэт, одоо өмчлөгч иргэн нас барвал ипотекийн зээлийг даатгалаас нөхөн төлүүлнэ гэх мэт нь санхүү мөнгөний системийг устгана шүү.

Avatar

жилд 1 иргэн доод тал 300 мянга дээшээ 500 мянгын даатгалыг банкинд төлж бгаа 2022-10-07 103.229.123.244

Чи эргүү юм уу. Даатгалын компани даатгалыг яах гэж авдаг юм. Эрсдэл учрахад төлөх гэж авдаг юм. Даатгалын компани дампуурахгүй менежемент хэрэгжүүлдэг яаж? чам шиг.тэнэг хэзээ ч ойлгохгүй. Давхар даатгал гээд дэлхий даяар даатгадаг даатгалууд бүхэлд нь хариуцдаг юм. дэлхий сөнөчихгүй бол даатгал байж л байна. Асуудал монголын банкууд ипотекийн даатгалыг сонголт өгөхгүй, өөрсдийн цаагуур наагуураа бий болгосон даатгалын хамааралтай компаниудаар хийж, маш их мөнгө цуглуулж байдаг. жилд нэг иргэн

Avatar

Зочин 2022-10-07 192.82.87.176

Санаа гэсэн малд. Даатгалаа ойлгочхоод х**.

Avatar

Onoch 2022-10-07 66.181.161.77

даатгал гэж банкуудын охидоороо дамжуулан хийж буй бизнес. одоо болтол ипотек дээрдаатгалаар төлүүлсэн хүн дуулаагүй.

Avatar

Зочин 2022-10-07 66.181.168.199

даатгал төлж л байгаа бол нөхөн төлбөр авах нөхцөл хангагдсан гэсэн үг шүү. даатгуулчихаад байхад л өвчний түүхийг харж байж шийднэ гэдэг чинь юу гэсн үг вэ

Avatar

Зочин 2022-10-07 202.70.44.46

Ипотекийн журамд амь насны даатгал гэснийг даатгалын компаниуд гэнэтийн ослын даатгал болгон хувиргасан. Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хий. Наад үгний чинь ард асар их авилгал үнэртэж байгаа шүү

Avatar

Зочин 2022-10-07 202.131.227.82

Буруу ойлголт өгсөн байна, банкны нөхцлөөс биш даатгалын компаниас хамаардаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж