Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам бол "Гоёл". Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулдаг уг наадмыг энэ жил зохион байгуулахаар болжээ.
Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 30 гаруй жилийн түүхтэй наадмаар Монголын он оны топ модель, шилдэг дизайнерууд, шилдэг моделиуд, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг уламжлал болгон шалгаруулдаг.
Сонирхуулахад, “Гоёл-2016” наадмаар хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ модель тодроогүй. Хамгийн сүүлд "Гоёл-2019" наадмын топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарч байсан бол "Гоёл-2020’ наадмын топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдсөн юм.
Энэ жилийн "Гоёл-2023" наадмын загварын долоо хоног ирэх арваннэгдүгээр сарын 23-25 ны өдрүүдэд болох бол арваннэгдүгээр сарын 27-нд "Шангри Ла" зочид буудлын их танхимд гала тоглолтоо хийх аж.
Холбоотой мэдээ