Засгийн газрын нийт өр 28.5 их наяд төгрөг байна | News.MN

Засгийн газрын нийт өр 28.5 их наяд төгрөг байна

Засгийн газрын нийт өр 28.5 их наяд төгрөг байна

Засгийн газрын нийт өр 28.5 их наяд төгрөг байна

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (5.3 хувь) их наяд, өмнөх улирлынхаас 980.9 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Гүйцэтгэх засаглалын дотоод өр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 514.3 тэрбум буюу 49.2 хувиар, өрийн баталгаа 14.6 тэрбум буюу 1.5 хувиар, барих-шилжүүлэх төрлийн концесс 270.7 тэрбум төгрөг буюу 35.5 хувиар багасч, гадаад өр 2.2 (9.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

Энэ оны эхний хагас жилд Засгийн газрын нийт өрийн 26.6 (93.1 хувь) их наяд төгрөг нь гадаад өр, 531.8 (1.9 хувь) тэрбум төгрөг нь дотоод өр, 940.7 (3.3 хувь) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа, 491.8 (1.7) тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс тус тус эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-06 202.126.88.67

Pizdu hulgaich MAN

Avatar

Зочин 2022-10-06 64.119.24.173

Ковид нөлөөлж эдийн засаг бүтэн хоёр жил хүндэрч буурсан. Бизнес үндсэндээ зогссон Харин энэ оноос л сэргэх төлөвтэй байна.Гэвч олон улсын байдал одоо ч хүнд байгааг хүн бүр мэдэж байгаа.Бүр барууны тэргүүний хөгжилтэй орнуудад имфляц юмны үнэ өсч,бараа таваар ховордож,үйлдвэрүүд алдагдалд орж ажилгүйдэл өсч,үй олон иргэд гудманд хаягдах боллоо.Бид өрөөс яаж салах юм.Ардчилагч гэх луйварчид ийм байдалд орж болзошгүйг анхаарч гадаадын өрд улсаа бага оруулах хэрэгтэй байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж