Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (5.3 хувь) их наяд, өмнөх улирлынхаас 980.9 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Гүйцэтгэх засаглалын дотоод өр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 514.3 тэрбум буюу 49.2 хувиар, өрийн баталгаа 14.6 тэрбум буюу 1.5 хувиар, барих-шилжүүлэх төрлийн концесс 270.7 тэрбум төгрөг буюу 35.5 хувиар багасч, гадаад өр 2.2 (9.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
Энэ оны эхний хагас жилд Засгийн газрын нийт өрийн 26.6 (93.1 хувь) их наяд төгрөг нь гадаад өр, 531.8 (1.9 хувь) тэрбум төгрөг нь дотоод өр, 940.7 (3.3 хувь) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа, 491.8 (1.7) тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс тус тус эзэлж байна.
Холбоотой мэдээ