Оросын уран гулгалтын сор болсон багш, шавь хоёр салжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

Оросын уран гулгалтын сор болсон багш, шавь хоёр салжээ

Оросын уран гулгалтын сор болсон багш, шавь хоёр салжээ

Бээжингийн олимпийн мөнгөн медальт Александра Трусова Оросын алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн багаас гарчээ. Өдгөө 18 настай тэрбээр одоогоор Светлана Соколовская гэх ЦСКА-ийн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа гэнэ. Хэдийгээр Украин-ОХУ дайны улмаас Оросын тамирчид олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болсон ч уран гулгалтын тэмцээнүүд дотооддоо зохион байгуулагдаж байгаа аж.

Бээжингийн олимпийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр дээр Трусова хамгийн өндөр оноог нь авсан ч богино үзүүлбэр дээрээ тааруу байсныхаа горыг амсч, мөнгөн медаль хүртсэн билээ. Харин Тутберидзегийн нөгөө шавь нь болох Анна Щербакова алтан медалийн эзэн болсон түүхтэй.

Мөнгөн медаль авсныхаа дараа Трусова “Би дахиж хэзээ ч мөсөн дээр гарахгүй. Энэ спортыг үзэн ядаж байна. Амьдралдаа дахиж хэзээ ч гулгахгүй. Энэ бүгдийг үзэн ядаж байна. Ийм байх боломжгүй. Бүгд алтан медальтай. Харин надад алга” гэж ярьж байв.

Камила Валиева багийн тэмцээнээс алтан медаль, Анна Щербакова ганцаарчилсан төрлөөс алтан медаль тус тус хүртсэн.

Александра Трусова өнгөрсөн сард мөсөн талбайд гарсан ч нурууны бэртлийн улмаас завсарлага авах хэрэгтэй болжээ. Трусова анх удаагаа Этери Тутберидзег орхиж байгаа биш аж. Тэрбээр өмнө нь 2020 онд Тутберидзег орхиж, олимпийн хоёр удаагийн аварга Евгений Плющенко дээр очиж байв. Гэвч удалгүй эргэн иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж