ОХУ-д гарсан түймэр Монголын хилийг давж 7 км талбайг хамарчээ | News.MN

ОХУ-д гарсан түймэр Монголын хилийг давж 7 км талбайг хамарчээ

ОХУ-д гарсан түймэр Монголын хилийг давж 7 км талбайг хамарчээ

ОХУ-д гарсан түймэр Монголын хилийг давж 7 км талбайг хамарчээ

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны "Ар хөндий’’ гэдэг газар ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км давах магадлалтай байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 5-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Түймрийн урт долоон км, өргөн таван км байна. Түймрийг унтраахаар холбогдох газрууд ажиллаж байна” гэлээ.

Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.  Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар, Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнуудын мэдээлснээр хилийн 245-246 дугаар тэмдэгтээр ОХУ-аас ойн түймэр  Монгол Улсын хил давж, долоон километр талбайг хамарсныг унтраахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-06 202.55.188.38

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зөнч 2022-10-06 66.181.190.32

яасан,хариу түймэр үү,саяхан манайхан Тува руу түймэрээ алдаа биз дээ.1:1

Avatar

Зочин 2022-10-06 78.187.120.177

манайд гал түймэр гараад оросын нутагт орсон бол яах бол…

Avatar

Зочин 2022-10-06 202.131.225.197

zundoo l tegdeg, 2 talaasaa holbootoi ajillaad untraadag geseen

Avatar

zochin 2022-10-06 103.229.120.27

оросууд дайн хийж байхын оронд түймрээ унтраах хэрэгтэй ш дээ, гайтай юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж