Орос, Украины миссүүдийг нэг өрөөнд хуваарилжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

Орос, Украины миссүүдийг нэг өрөөнд хуваарилжээ

Орос, Украины миссүүдийг нэг өрөөнд хуваарилжээ

"Miss Grand International 2022" тэмцээн аравдугаар сарын 25-нд Индонези улсад болно. Гэтэл зохион байгуулагчид Орос, Украины гоо бүсгүйчүүдийг нэг өрөөнд хуваарилжээ. Үүнийг Украины гоо бүсгүй мэдрэмжгүй үйлдэл гэж шүүмжлэв. Азийн гоо бүсгүйн тэмцээний зохион байгуулагчдыг улс төрийн мэдрэмжгүй гэж цахим сүлжээнд хүмүүс шүүмжилж байна.

Украины мисс Ольга Васильв тэмцээнд оролцохоор Индонези руу явж байх замдаа энэ тухай олж мэдсэн. “Украин улсын гоо үзэсгэлэн, тэд яг одоо юу даван туулж буйг дэлхий дахинд хэлэх нь тэмцээнд оролцож буй гол зорилго минь юм” гэж тэр инстаграмдаа нийтэлж байсан. Гэтэл түүнийг Оросын мисс Екатерина Асташенковатай нэг өрөөнд хуваарилсан мэдээг уншаад урам зориг нь уур хилэн, шаналлаар солигдсон гэжээ.

Тэрбээр “Миний өрөөний хамтрагч бол бүх хууль журмыг уландаа гишгэсэн террорист улсын мисс. Би энх тайван, хайр, нөхөрлөлийн төлөө байдаг. Гэхдээ уучилж боломгүй хүмүүсийн төлөө байж чадахгүй. Олон украин хүний амийг хөнөөсөн хүмүүсийн төлөө байж чадахгүй” гэж тэр хэллээ.

"Miss Grand International 2022" тэмцээн 2013 оноос хойш зохион байгуулагдаж байна. Энэ тэмцээнийг дэлхийн олон улс франчайз эрхтэйгээр зохион байгуулсан бөгөөд өдгөө ялагчид нь Индонези улсад эцсийн шатандаа оролцохоор ирээд байна. 70 гаруй орноос гоо бүсгүйчүүд иржээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж