Хятад: Хөл хорионд орсон иргэд рүү буу шагайв

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

Хятад: Хөл хорионд орсон иргэд рүү буу шагайв

Хятад: Хөл хорионд орсон иргэд рүү буу шагайв

Хятадын Юньнань мужийн Сишуанбанна нисэх буудал дээр өчигдөр /2022.10.05/ Covid-19-ийн дэгдэлттэй холбоотой гэнэтийн хөл хорио тогтоосон. Энэ үеэр буу, бамбайтай хамгаалалтын ажилтнууд гарч ирж хүмүүсийг зохицуулжээ. Айж сандарсан хүмүүс “Та нар биднийг алах нь уу?” гэж хашгиралдсан байна.

Юньнань мужид энэ долоо хоногийн эхээр Covid-19-ийн халдварын 61 шинэ тохиолдол гарсан. Харин Хятад улсын хэмжээнд өчигдөр өглөөний байдлаар 273 шинэ тохиолдол гарсантай холбоотойгоор ийнхүү хөл хорио тогтоожээ. Юньнанийг оролцуулаад нийт 27 мужид халдвар бүртгэгдээд байна. Энэ нь удахгүй болох Коммунист намын ХХ их хурлаас өмнө өвчний дэгдэлт гарахаас сэргийлж буй оролдлого юм.

“Би Сишуанбанна нисэх буудал дээр хоёр цагийг өнгөрөөхийн тулд 8000 юань зарцууллаа. Хэлэх ч үг алга" гэж нислэг нь цуцлагдсан нэг аялагч цахим сүлжээндээ бичжээ.

Зөвхөн Юньнань мужаар тогтохгүй улс даяар олон газарт халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал, Шинжааны нийслэл Өрөмч хотын нисэх буудал явж буй нислэгийн 97 хувийг, ирж буй нислэгийн 95 хувийг өчигдөр цуцаллаа. Мөн гадагш гарах галт тэрэг, автобусны хөдөлгөөнийг зогсоов. 22 сая хүн амтай тус бүс нутагт Мягмар гаригийн байдлаар 38 тохиолдол бүртгэгдсэн юм.

Хятадын үндэсний өдөр аравдугаар сарын 2-нд тохиосон. Энэ өдрийг тохиолдуулан олон хятад хүн ийш тийшээ аяласан бөгөөд тэд гэртээ хариж чадалгүй гацаад байна. Үндэсний баярын өмнө халдварын тохиолдол нэмэгдсэн нь эрх баригчдын айдсыг төрүүлж, хурлаас өмнө арга хэмжээ авч байна.

Өвөр Монголын өөртөө засах орны намын дарга Сун Шаочэн Бямба гаригт мэдэгдэл хийхдээ, “Эрх баригчид үхэр алдаг хутгаар тахиа алах аргыг ашиглаж халдварын тархалтыг барина” гэжээ. Энэ нь эрх баригчид хэт их хүч хэрэглэнэ гэсэн утгыг илэрхийлж байна. Мөн халдварыг хязгаарлах ёстой, тэр дундаа Бээжин рүү тархуулж болохгүйг тэр онцоллоо. Бээжин хотын хувьд Мягмар гаригт ердөө гурван тохиолдол бүртгэгдсэн.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж