415,997 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

415,997 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 10 дүгээр сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 106,025,058 төгрөгийн үнийн дүн бүхий 415,997 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +14.98%), "Түшиг Уул" ХК (TUS +14.80%) болон "Монгео" ХК (MOG +14.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол керамик" ХК (KEK -14.95%), "Улаансан" ХК (UNS -13.04%) болон "Мик холдинг" ХК (MIK -7.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 54,387 ширхэг нэгж эрхийг 11,908,709 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 20 ширхэг үнэт цаасыг 2,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.68 хувиар өсөж, 33800.88 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,771,190,599,154 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж