Шууд нэвтрүүлгийн дундуур дайныг эсэргүүцсэн сэтгүүлч Марина Овсянникова гэрийн хорионд байсан боловч зугтаж алга болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Овсянникова олон нийтийн сүлжээ телеграм сувгаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.
“Би өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж үзэж байна. Орос улс өөрийн хууль дүрэмээ мөрдөхгүй байгаа учир би ч бас надад авсан таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөхөөс татгалзаж, есдүгээр сарын 30-наас эхлээд өөрийгөө чөлөөлж байна” гэж Овсянникова бичив. Мөн тэрбээр хаана гэдэг нь үл мэдэгдэх газраас богино бичлэг хийжээ. Бичлэгийнхээ үеэр тэр хөлийн шагай дахь гэрийн хорионы шошгыг заагаад “Үүнийг Путинд зүү. Би биш тэр л Украинд геноцид үйлдсэнийхээ төлөө шүүхээр шийтгүүлж, нийгмээс тусгаарлагдах ёстой” гэв.
Овсянникова яаж гэрээсээ гарсан нь, хаашаа явсан нь тодорхойгүй байна. Түүний салсан нөхөр Овсянниковагийн талаар мэдээлэл өгснөөс хойш тэр эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад орсон. Тэр Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан нь нотлогдвол 10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Гэтэл гэрийн хорионоос зугтсан хэрэг ахиад нэмэгдэж болзошгүй болоод байна.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ