“ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны нийт таван сарын статистик болон ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцууллаа
Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
-Эрүүл мэндийн яамнаас 2022 оны тавдугаар сарын 1 өдрөөс Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг эхлүүлсэн. Энэ сарын байдлаар тайлан мэдээг хүргэхэд,
Өнгөрсөн есдүгээр сарын 29-ний байдлаар 354,141 иргэн үзлэгт хамрагдсан. Үүний 44,4 хувь нь эрэгтэй, 55,6 хувь нь эмэгтэй байна. Мөн нийт хамрагдсан иргэдийн 51 хувь нь УБ хотод үзлэг хийлгэжээ. Улсын хэмжээнд жигд хамрагдалттай байна. Нийт үзлэгт орсон иргэдийн 64,7 хувь бага насныхан байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд харьцангуй бага үзүүлэлттэй байна. Үзлэг шинжилгээнд хамрагдсан 314 мянган иргэдийн дүн шинжилгээ бүрэн гарч дууссан. 189 мянга гаруй өвчний сэжигтэй тохиолдол илрээд байна. Шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт хүргэдэг.
18-аас доош насны иргэдэд 90,384 сэжигтэй тохиолдол илэрчээ. Үүний 73 хувь нь шүд цоорох, үлдсэн хувийг шүдний гажиг, хараа муудах зэрэг онош эзлэж байна. Хортой болон хоргүй хавдарын 1357 тохиолдлыг илрүүлж дараагын шатны эмчилгээнд шилжүүлжээ.
Эрт илрүүлгийн хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийг шалгахад 230 иргэнд сэтгэц зан төрхийн эмгэг ажиглагдсан. Мөн 6-17 насны хүүхдүүдэд ч энэ эмгэг илэрч байна.
Өнгөрсөн есдүгээр сард нийт 341 иргэн 11-11 төвд хандаж, 278 иргэний санал гомдолд хариу өгсөн байна.
Нийт саналын:
- 53,2 хувь нь гомдол,
- 34,3 хувь нь талархал,
- 7,9 хувь нь хүсэлт,
- 4,6 хувь нь санал байна.
Улсын эмнэлгүүдэд хандан ирсэн санал гомдлыг жагсаавал:
- Эрүүл мэндийн яам 19,8 хувь
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 14,8 хувь
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг 9,9 хувь
- Улсын гуравдугаар төв эмнэлэг 8,2 хувь тус тус иржээ.
Нийт санал хүсэлтийн шийдвэрлэлт 81,5 хувьтай байна. Ирж буй санал хүсэлтийг агуулгаар жагсааж үзвэл,
- Эмнэлгийн хүлээгдэл, үзлэгийн цаг захиалах талаар 22,4 хувь
- Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалтын талаар 18,6 хувь
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн талаар 14,2 хувь
- Эмч, эмнэлгийн ажилтаны харилцаа хандлагын талаар 8,7 хувь
- Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн талаар 7,1 хувь
- Эм, эмнэлгийн хэрэгсэлийн тасалдал, чанарын талаар 5,5 хувь
- Авто зогсоолын талаар 4,9 хувь тус тус ирүүлжээ.
Санал хүсэлтийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тоймлон хүргэвэл,
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Олон нийттэй харилцах танхим”-ыг байгуулж нийт 90 гаруй иргэдэд үйлчлээд байна.
- Улсын гуравдугаар төв эмнэлэг Амбулторийн тусламж, үйлчилгээний хүлээгдэлийг бууруулах зорилгоор найман төрлийн мэргэшсэн эмчийн үзлэгийг хоёр ээлжээр ажиллуулж байна. эмч мэргэжилтний харилцааа хандлага, манлайлал, ёс зүйтэй холбоотой дөрвөн удаагын сургалт хийж 404 эмч, сувилагч, ажилтанууд хамрагджээ.
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэг, эх барих, Эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр “Эрүүл мэндийг дэмжих төв”, “Үйлчлүүлэгчийг дэмжих төв”-ийг байгуулан ажиллаж байна.
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай туусламжийн тасагт эмч, сувилагчын тоог нэмсэн. Эмнэлэгт цаг авах үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй байлгах үүднээс утасны технологийг шинэчлэн CallPro үйлчилгээг ашиглаж байна. Мөн амбулторийн үзлэгийн эмч ажилтаны тоог нэмжээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билигтсайхан:
-Томуу, томуу төст өвчиний тандалтыг хоёр үзүүлэлтээр бүртгэж байгаа. Нэгдүгээрт амбулиториор үзүүлж буй иргэдийн тоо, хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо зэргээр тандаж судалгаа гаргадаг. Улсын хэмжээнд идэвхжлийн шар түвшинд байна. Үүсгэгчийг илрүүлэх 80 сорьцод шинжилгээ хийхэд гурван төрлийн вирус давамгайлж байна. Энэ жилийн хувьд Засгийн газраас томуугийн эсрэг 500 мянган тун вакциныг худалдан авсан бол 60 мянган тунг олон улсын байгууллагын дэмжлэгээр авсан. Засгийн газрын худалдан авч буй вакцин бол БНСУ үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакцин байгаа. Олон улсын байгууллагын дэмжлэгээр авсан вакцин бол гурван цэнт вакцин юм.
Томуугийн вакциныг “5 хүртлэх насны хүүхдүд, жирэмсэн иргэд, ахмад настан болон хавсарсан суурь эмгэгтэй иргэд” гэсэн дарааллаар хийхээр төлөвлөсөн. Мөн нийт вакцины 6,1 хувийг эмнэлгийн ажилчидад хийнэ. Улсын хнэмжээнд энэ сарын 15наас эхлэн хуваарийн дагуу түгээлт хийгдэж вакцинжуулалт эхэлнэ.
А.САЙХАНБАЯР
Холбоотой мэдээ