Газпром хийн нийлүүлэлтээ эргэн сэргээв | News.MN

Газпром хийн нийлүүлэлтээ эргэн сэргээв

Газпром хийн нийлүүлэлтээ эргэн сэргээв

Газпром хийн нийлүүлэлтээ эргэн сэргээв

ОХУ-ын байгалийн хийн тэргүүлэх компани Газпром Хойд урсгал хийн хоолойд гарсан гэмтлийн дараа Итали руу нийлүүлэлтээ зогсоосон. Итали руу чиглэсэн байгалийн хий Австриар дамждаг. Гэтэл Газпром компани Австрийн оператор компанид баталгаа өгөөгүй учир транзит урсгал зогссон гэж Италийн эрчим хүчний “Eni Spa” компани мэдэгдэв. Итали руу хий тээвэрлэхийн тулд 20 сая еврогийн мөнгөн баталгаа өгөх ёстой байсан гэлээ. Тэгвэл Газпром Италийн эрх баригчидтай тохиролцоонд хүрч чадсан тул амралтын өдрүүдэд зогссон хийн урсгал өчигдрөөс эхлэн сэргэж байгааг “Eni Spa” мэдэгдлээ.

Дайнаас өмнө Италийн байгалийн хийн импортын 40 хувийг Орос эзэлдэг байсан бол өдгөө дөнгөж 10 орчим хувийг эзэлж байна.

Австриар дамжин Италид нийлүүлэх Оросын байгалийн хийн урсгал дахин сэргэснээр жишиг хийн фьючерс 4.7 хувиар буурчээ. Газпром Европ руу нийлүүлэлтээ хязгаарлахын тулд гэрээний заалттай холбоотой маргаан дэгдээж буй хамгийн сүүлийн жишээ нь Австритай үүсгэсэн үл ойлгоцол болж байна.

ОХУ энэ оны эхээр найрсаг бус гэгдэх улс орнуудыг хийн хоолойн төлбөрөө рублиэр төлөхийг шаардаж, татгалзсан улсуудад нийлүүлэлтээ зогсоосон. Түүнчлэн турбинуудад засвар үйлчилгээ хийнэ гэх нэрийдлээр Хойд урсгал хийн хоолойг аажмаар хаах болжээ. Тэд үүнийгээ хориг арга хэмжээ болон бичиг цаасны асуудал нь үйл явцыг удаашруулж байна гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: EURONEWS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-06 202.21.114.139

Халзан өвгөн дайн хийгээд байгаа хөрөнгөө барчихсан хийгээ гаргахгүй бол яг манайх шиг өлбөрч үхэхдээ тулчаад сандарч байгаа болохоор өгөр оросууд өөрдсөө гуйж гаргаж байна даа

Avatar

өвгөн 2022-10-06 192.82.65.103

Монголыг байнга дарамталдаг өөрсдийн боол босгоны шороо болгох зорилготай новшийн путин дүүжлүүлэх болтугай. Хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь манайх гэдэг шиг байгаль нуур буриадыг манайхаас хулгайлж авчаад одоо ганц усан цахилгаан станц барих гэхээр байгль нуураар түрийн бариад дарамтлаад байгаа новшийн орос задарч сөнөх болтугай. удахгүй чингисийн үр сад соёо ууланд ан хийж байгаль нуурын хөвөөнд загасчлах болно. фашист орос улс сөнөтүгэй. задартугай.

Avatar

Зочин 2022-10-06 79.142.77.203

Яамай даа. Буцаад бүх зүйл хэвийн болвол сайн байна. Энэ муусайн АНУ-с болж энэ дэлхий их юм болох юмаа. Хаана л дайн дажин, хор найруулна АНУ.

Avatar

Зочин 2022-10-06 202.126.90.133

Нусаа арч,,, оркоо,,,

Avatar

Зочин 2022-10-06 66.181.182.107

ХЭН ХЭНИЙХЭЭ Л ТӨЛӨӨ АМЬДАРДАГ БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2022-10-06 66.181.160.84

ГАЗПРОМ гэрээний үүргээ биелүүлээгүй тул асар өндөр торгуульд унаж байгаа юм байна лээ …Торгуулийг хэзээ нэгэн цагт төлж л таараа шд

Avatar

Зочин 2022-10-06 66.181.160.8

амныхаа зоргоор битгий худлаа цуурч бай л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж