Газпром хийн нийлүүлэлтээ эргэн сэргээв

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

Газпром хийн нийлүүлэлтээ эргэн сэргээв

Газпром хийн нийлүүлэлтээ эргэн сэргээв

ОХУ-ын байгалийн хийн тэргүүлэх компани Газпром Хойд урсгал хийн хоолойд гарсан гэмтлийн дараа Итали руу нийлүүлэлтээ зогсоосон. Итали руу чиглэсэн байгалийн хий Австриар дамждаг. Гэтэл Газпром компани Австрийн оператор компанид баталгаа өгөөгүй учир транзит урсгал зогссон гэж Италийн эрчим хүчний “Eni Spa” компани мэдэгдэв. Итали руу хий тээвэрлэхийн тулд 20 сая еврогийн мөнгөн баталгаа өгөх ёстой байсан гэлээ. Тэгвэл Газпром Италийн эрх баригчидтай тохиролцоонд хүрч чадсан тул амралтын өдрүүдэд зогссон хийн урсгал өчигдрөөс эхлэн сэргэж байгааг “Eni Spa” мэдэгдлээ.

Дайнаас өмнө Италийн байгалийн хийн импортын 40 хувийг Орос эзэлдэг байсан бол өдгөө дөнгөж 10 орчим хувийг эзэлж байна.

Австриар дамжин Италид нийлүүлэх Оросын байгалийн хийн урсгал дахин сэргэснээр жишиг хийн фьючерс 4.7 хувиар буурчээ. Газпром Европ руу нийлүүлэлтээ хязгаарлахын тулд гэрээний заалттай холбоотой маргаан дэгдээж буй хамгийн сүүлийн жишээ нь Австритай үүсгэсэн үл ойлгоцол болж байна.

ОХУ энэ оны эхээр найрсаг бус гэгдэх улс орнуудыг хийн хоолойн төлбөрөө рублиэр төлөхийг шаардаж, татгалзсан улсуудад нийлүүлэлтээ зогсоосон. Түүнчлэн турбинуудад засвар үйлчилгээ хийнэ гэх нэрийдлээр Хойд урсгал хийн хоолойг аажмаар хаах болжээ. Тэд үүнийгээ хориг арга хэмжээ болон бичиг цаасны асуудал нь үйл явцыг удаашруулж байна гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: EURONEWS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж