АТГ: Дарханы замын асуудлаар 3 хүнийг хорьсон

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

АТГ: Дарханы замын асуудлаар 3 хүнийг хорьсон

АТГ: Дарханы замын асуудлаар 3 хүнийг хорьсон

АТГ-аас Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг баривчилсан талаар өнөөдөр/2022.10.06/ мэдээлэл хийлээ.


АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-2021 оны Азийн хөгжлийн банкнаас зээл олголттой холбоотойгоор зам барих багцын ажил. Мөн 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор АТГ-аас шалгалт хийж байна. Тендерийн бичиг баримт боловсруулсан, сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилттэй холбоотойгоор шалгалт явуулж байна. Та бүхний асуугаад буй албан тушаалтныг АТГ-аас сэжигтнээр 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн. Өмнө нь та бүхэнд мэдээлсэн. Дарханы замтай холбогдуулан тендер шалгаруулсан бүх албан тушаалтнуудыг бүгдийг нь шалгана. Энэ хүрээндээ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын хяналтан дор баривчлах үндэслэл тогтоогдсон.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн дараах асуултад хариулав.

-Хичнээн албан тушаалтан энэ хэрэгт холбогдсон бэ?

-Арав гаруй албан тушаалтныг шалгаж байгаа. Үүнээс найман хүнийг нь яллагдагчаар татсан. Гурвыг нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир ямар албан тушаалтнууд баригдсан талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Хөгжлийн банктай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн асуудал яригдаж байна?

-Хөгжлийн банкны хэрэг шалгалтын ажиллагаа үндсэндээ дуусах шатандаа орсон. Шүүхэд шилжүүлэх саналтай төлөвлөж байна. Үүнээс цааш өөр мэдээлэл өгөх боломжгүй.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн талаар мэдээлэл бий юу?

-Надад тодорхой мэдээлэл алга. Тодруулаад эргээд албан ёсны мэдээлэл өгье.

-Ж.Батзанданг өөрийг нь шалгаж байгаа гэж үнэн үү?

-Хэнийг шалгаж байгаа талаарх мэдээллийг өнөөдөр хэлэх боломжгүй. Бид ардчилсан улсад амьдарч байна. Хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтооно. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг шалгаж байгаа вэ гэх мэдээллийг өгөх боломжгүй.

-Ж.Бат-Эрдэнийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олдсон гэх мэдээлэл байна?

-Өмнө нь Дарханы замтай холбоотой бүх албан тушаалтныг шалгана, 30 объектод нэгжлэг хийж байгаа гэдгийг мэдээлж байсан. Түүнээс хойш ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байсан. Ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд баривчлах үндэслэл тогтоогдсон учир прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай баривчилсан.

-"Бэлтэс Мөрөн"-тэй холбоотойгоор нутгийн удирдлагууд нь тухайн компанитай холбоо хамааралтай байсан эсэхийг шалгаж байгаа юу?

-Манайд гомдол, мэдээлэл ирсэн. Бид журмынхаа дагуу бүртгэн авсан. Шалгалт явагдаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж