Белгород дахь орос цэргүүд босч байна

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

Белгород дахь орос цэргүүд босч байна

Белгород дахь орос цэргүүд босч байна

НЭМЭЛТ:

ОХУ-ын өмнөд хэсгийн Белгород мужид саяхан дайчлагдсан цэргүүд хүнд нөхцөл байдал, командлагч нарын хандлага, эрт үеийн зэвсэг зэргээс болоод бослого гаргажээ.

Цэргүүдийг 1970-аад оны үеийн хуучин зэвсгээр зэвсэглэсэн. Мөн тус мужид 500 орчим цэрэг ямар нэг цэргийн ангид огт томилогдоогүй бөгөөд бүтэн долоо хоногийг ямар ч хангамжгүй өнгөрөөсөн гэв.

Бичлэгээс харвал цэргүүдэд бүртгэлийн дэвтэрт огт бичигдээгүй, агуулахаас хасагдсан зэвсэг олгожээ. Дайчлагдсан хүмүүс асар их доромжлолыг тэвчиж буйгаа хэлсэн байна. Тэд хоол хүнс, багаж хэрэгслийг хувийн мөнгөөрөө зохицуулж буйгаа хэлжээ. Тэд дайчлагдаж ирмэгцээ гадаа хэд хоног амьдарсан бөгөөд үүний улмаас ихэнх нь өвдөж, халуурсан байна. Тэдний олонхид нь дуулга, хантааз өгөөгүй. Дайчлагдсан цэргүүдийн ар гэрийнхэн телеграм чатад нэгдэж мэдээллээ цуглуулцгаасан. Тэдний хэлж буйгаар нэг хүнийг дайнд тоноглоход 2500 орчим ам.доллар зарцуулдаг аж.

ЭХ СУРВАЛЖ THE INSIDER

ОХУ-ын зэвсэгт хүчинд тулгараад буй хангамжийн асуудал нь долоон сар үргэлжилсэн тулалдааны хохирол, авлига, удирдлагын буруутай үйл ажиллагааны үр дүн гэж шинжээчид үзэж байна. Хангамжийн асуудлаас улбаалаад цэргүүдэд туслах иргэдийн хөдөлгөөн ч гарчээ.

Орос улс батлан хамгаалахын төсвөөрөө дэлхийд тавдугаарт ордог буюу жилд 66 тэрбум ам.долларын төсөвтэй. Гэвч фронтын шугам дээрх цэргүүд зэвсэг хэрэгсэл байтугай хоол хүнс, дулаан хувцас, эм тариа зэрэг наад захын хангамжийн дутагдалд ороод буй аж. Өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд нэгэн бичлэг тарсан. Тус бичлэгээс харахад шинээр дайчлагдсан эрчүүдийг шархны боолт зэрэг анхны тусламжийн хэрэгслүүдээ өөрсдөө худалдаж авахыг анхааруулж байжээ. Цэргүүдэд туслах сайн дурын хөдөлгөөнийхөний гол зорилго эм тариа болжээ. Боолт, цус тогтоогч, өвчин намдаагч, ханиалганы эм, шокын эсрэг эмүүд хамгийн хэрэгтэй байгаа аж.

Хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа хувийн наймаачдын зарж буй зэвсэг хэрэгслийн үнэ өсчээ. Тухайлбал, хуурай замын цэргийн гол хэрэгсэл "6В45" хуяг “Avito” цахим дэлгүүрт 700 ам.доллар хүрсэн байна. Энэ хуяг нь калашниковын винтов буунаас 10 метрийн зайнаас хамгаалдаг.

“Дэлхийн хамгийн сайн санхүүжилттэй гэж хэлэхэд болох Оросын армид наад захын үндсэн тоног төхөөрөмжүүд дутмаг байгаа нь тус салбарт ихээхэн хэмжээний авлига, буруу менежмент ноёлсоныг харуулж байна” гэж Лондон дахь цэргийн шинжээч Сэм Крэнни Эванс хэлэв.

Украины арми барууны олон орноос батлан хамгаалахын тусламж авч буйн зэрэгцээ оросуудаас ч их хэмжээний зэвсэг авч байна. Украинчууд сөрөг довтолгоогоо эрчимжүүлэхийн хэрээр орос цэргүүд олон тооны зэвсэг, сум, техник хэрэгслээ үлдээгээд ухарчээ. “Wall street journal”-д мэдээлснээр Орос улс Украины хүнд зэвсгийн хамгийн том нийлүүлэгч болж хувирсан гэв.

Эх сурвалж: THE MOSCOW TIMES, BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХахаХаха
20
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж